Д.Очирбат: Албан тушаалд дурлаад Ламбааг огцруулах гэсэн бодол ер байхгүй
2010.09.01

Д.Очирбат: Албан тушаалд дурлаад Ламбааг огцруулах гэсэн бодол ер байхгүй

УИХ-ын гишүүн Д.Очирбаттай ярилцлаа. Тэрбээр Эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн,Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч юм.
-Эрүүл мэнд, түүнтэй холбоотой даатгал, Жендерийн эрх тэгш байдлын тухай хуулийн төсөл дээр Та ажиллаж байгаа. Жендерийн тэгш байдлыг хангахыг эрэгтэй улстөрчид дэмждэггүй шүү дээ. Төслийг хэлэлцэхээс УИХ олон жил татгалзаж байгаа. Эрэгтэй гишүүдээс Танд шахалт ирж байна уу?
-УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байна гэсэн ганцхан заалтыг л улстөржүүлээд байгаа юм. Бусдаар нь зөрчилтэй асуудал байхгүй.-Та ажлын хэсгийн ахлагч учраас квотыг дэмжиж байгаа биз дээ?-Квотыг аль болох өндөр байлгахад анхаарч байна. УИХ-ын 76 гишүүний гуравхан нь эмэгтэй байгаа нь чамлалттай үзүүлэлт. Гэтэл төрийн үйлчилгээний албанд ажиллагсдын 80 шахам хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр эр, эм гэхээсээ илүү хүйсийн эрх тэгш байдлын тухай ярих хэрэгтэй. Хаврын чуулганаар Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлах байсан ч квотын асуудлаас болж хойшилсон. УИХ-д нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэй байна гэсэнзаалтаар улс төрийн намуудтай зөвшилцөх шаардлагатай гэж бүлгүүд үзсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баТалсны дараа сонгуулийн тогтолцоо тодорхой болно. Түүний дараа эмэгтэйчүүдийн квотын асуудлыг хэлэлцэх ёстой гэж нам үзсэн. Уг нь квотын асуудлаас болж энэ хуулийг гацаамааргүй байгааюм. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд намрын чуулганы эхэнд төслөө батлуулчих юмсан гэж хүсэж сууна.
-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, үйлчилгээ маш хангалтгүй байгааг хүмүүс шүүмжилж байна. Даатгуулсан хэрнээ түүндээ тохирсон үйлчилгээ авч чаддаггүй. Таны бодлоор энэ буруу тогтолцоог хэрхэн өөрчилж, шинэчилмээр юм бэ?
-Монгол Улс нэг тэрбум хэдэн зуун сая хүнтэй Хятад биш. 2.9 сая хүнээ даатгалд иж бүрэн хамруулчихажчаддаггүйд шүүмжлэлтэй хавдахаас өөр аргагүй шүү дээ. Эрүүл мэндийн салбарын удирдлага нь түүндээ дүгнэлт хийхийн оронд улс төрийн тоглолт хийгээд, мөнгө төгрөг, тендерийн асуудалд ороод явчихаар чинь яаж өөрчлөлт гарах юм. Ийм байгаагаас хувирлаа.Даатгалын цогц шинэчлэлийн тухай УИХ-аар хэлэлцэх ёстой. Эрүүл мэндийн даатгалыг бие даасан тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон. Даатгалын хөрөнгөөр төсвийн цоорхойг нөхдөг явдлыг одоо халах хэрэгтэй. Зөвхөн эрүүл мэндийн тусламж, чанартай үйлчилгээг худалдаж авдаг тогтолцоо руу оруулъя л даа. Ийм жишгийг хуульчлаад өгвөл иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг бодно. Ингэж байж эрүүл мэндийн салбар шинэчлэгдэж, хөгжинө. Та бид хоёр эрүүл мэндийн даатгал төлдөг хэрнээ түүнийхээ хариуд ямар ч үйлчилгээ, тусламж авч чадахгүй л байгаа шүү дээ. Даатгал төлдөг бол даатгуулагч өөрийн сантай байх ёстой. Тэр сангаасаа иргэн үйлчилгээ авна. Жилийн хугацаанд даатгалын сангаасаа үйлчилгээ аваагүй бол тодорхой хувийг нь эрүүл мэндээ сахин хамгаалахад нь зориулж урамшуулдаг тогтолцоо байж болох юм. Гэр бүлийн гишүүдийн нэг нь хүндээр өвчилж, эмчилгээний төлбөр хүрэлцэхгүй байж болно. Тийм тохиолдолд гэр бүлийнхээ гишүүний сан руу шилжүүлдэг байх уян хатан хэлбэрээр даатгалын тогтолцоог өөрчлөн шинэчлэх хэрэгтэй.
-Танд улс төрийн асуулт тавихад хүрлээ. Сүүлийн үед Очирбат эрүүл мэндийн салбар руу хандсан шүүмжлэл өрнүүлэх боллоо. Мэргэжлийн бус Ламбаагийн оронд эмч мэргэжилтэй Таныг очихыг санаархаж байна гэх хүн ч байна...
-Манай нам хамтарсан Засгийн газар байгуулахыг анх санаачилж, байгуулсан. Түүнд нь хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ шүүмжлэх зүйл байх ёстой. Би эмч мэргэжилтэй учраас салбарынхаа үйл ажиллагаанд санаа зовдог. Болох, болохгүйг нь хэлэх ч үүрэгтэй. УИХ гуравхан эмэгтэй гишүүнтэй гэдэг шиг эмч мэргэжлийн хүн гуравхан бий. Хамтарсан Засгийн газар гээд дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй биз дээ. Мэргэжлийн хүн болохоор энэ салбартаа илүү дотно хандах гээд байдаг юм. Ламбаа сайдыг томилогдоход нь би дэмжсэн. Түүнийг огцруулахтухай зарим гишүүн яриад миний саналыг сонсоход нь бас эсрэг бодолтой байсан.Эмзэг салбарын асуудалд улс төрийн үзэл бодлоор хандаж болохгүй. Эрдэмтэн, судлаач, туршлагатай,мэргэжлийн хүмүүсийн санаа бодлыг сонсож ажиллаарай гэж томилогдоход нь хэлж байсан. Гэтэл бодсон санасан хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Эрүүл мэнд зэрэг эмзэг салбарын сайдаар мэргэжлийн хүнийг ажиллуулдаг баймаар байгаа юм. Сайд болгоныг улс төрийн албан тушаалтан гэж үзэж боломгүй юм билээ. Түүнээс биш Очирбат албан тушаалд дурлаад Ламбааг огцруулах гэсэн бодол ер байхгүй.