Халдварт боом өвчинтэй тэмцэх асуудлаар Улсын онцгой комисс хуралдлаа
2010.07.25

Халдварт боом өвчинтэй тэмцэх асуудлаар Улсын онцгой комисс хуралдлаа

Улсын онцгой комисс Сэлэнгэ аймгийн Засаг дарга, тус аймгийн Онцгой комиссын дарга боом өвчний халдварын голомтыг устгах, өвчинтэй тэмцэх ажлын хүрээнд ариутгал халдваргүйтэл хийхэд ДУК автомашин нэг, хлорын шохой 3 тн, вакцин 18 литр, халдвар хамгааллын хувцас 50 иж бүрдэл шаардлагатай байна гэсэн хүсэлт ирүүлсний дагуу өнөөдөр хуралдлаа.

 

Эл хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэж ДУК автомашин болон ариутгал, халдваргүйтлийн бодисыг Улсын нөөцөөс олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.

 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар сумын хоёр айлын гурван үхэр тодорхой бус шалтгаанаар өнгөрсөн сарын сүүлчээр хорогдсон. Эдгээр үхрийн сэг зэмд шинжилгээ хийхэд боом өвчнөөр өвчилсөн байсан нь тогтоодсон юм. Дээрх хугацаанаас хойш голомтын болон сэжигтэй бүсэд 12 үхэр, 7 адуу, 2 хонь, нэг ямаа нийт 22 мал хорогдсон гэсэн мэдээллийг Мал эмнэлгийн үржлийн газрын дарга хийлээ.

 

2010 оны эхний хагас жилийн байдлаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт 42 мал боомоор өвчилж улмаар малын түүхий эд бүтээгдэхүүнээс дамжин 24 хүн энэ өвчний халдвар авчээ. Голомт бүхий нутгийн мал бүргийг боом өвчнөөс сэргийлэх тарилгад 3,1 сая малыг хамруулахаар төлөвлөн шаардагдах вакциныг 22 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албанд хүргүүлжээ. Одоогоор улсын нөөцөд 88 мянган үхрийг энэхүү өвчнөөс сэргийлэх, 20 мянган малыг эмчлэхэд хүрэлцэхүйц вакцин, ийлдэс байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.