УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
2013.05.02

Д.Оюунхорол: УИХ-ын дарга нам бус байх хэрэгтэй

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Монголын улс төрчид ард түмэндээ ийм загвар үзүүлж байгаад харамсаж байна гэдгээ илэрхийлээд УИХ-ын дарга З.Энхболдод хандаж

“Жижиг ч гэсэн асуудалд зарчим барьж, шударга хандаач. Та парламентын зааланд үг хэлж байгаа манай намын гишүүдэд нэг минут, өөрийн намын гишүүдэд таван минут өгдөг. УИХ-ын дарга нам бус байх хэрэгтэй юм байна.

Хэт намчирхдаг хүмүүс 76 гишүүнийг хоёр талцуулж, улс оронд эвлэрэл, нягтралыг бий болгох үнэт зүйлээсээ ухарч байна.

Хэтэрхий намчирхдаг хүмүүс 76 гишүүнийг өнөөдрийн байдал шиг хоёр талцуулж, энэ улс оронд эвлэрэл, нягтралыг бий болгох үнэт зүйлээсээ ухарч байна.

Мөн сонгогчдын өгсөн саналыг унагаж байгаад ард түмэн дургүйцэж байна Парламентын ардчилал төлөвшиж чадахгүй байна” гэлээ.

Тэрээр Р.Гончигдорж гишүүнд хандан Та манай гишүүдийн асуултад олонхи шийдэх гэж байхад та нар юу юм бэ гэдэг байр сууринаас хандан ярьж байна.

Олонхийн бүлгийг хариуцаж орж ирж байгаа дэд даргынхаа хувьд эв нэгдлийг, зөвшилцлийг бий болгохын төлөө санаа тавьж ажиллана гэдэг ганц үгийг хэлэх ёстой хүн.

Монгол төрийн буянаар эн зэрэгтэй хүрсэн, олон түмний өмнө ийм үг хэлэх ёс  суртахуунтай хүн гэдгээ загвар болгон харуулах ёстой. Гэтэл та ийм юм яриад сууж байгаа нь харамсалтай байна гэсэн хатуухан үгийг хэллээ.