Ө.Энхтүвшин: УИХ-ын гишүүн, МАН-ын дарга
2013.03.01

Ө.Энхтүвшин: Хоёр нам хүчээ нэгтгэх хэрэгтэй

Ө.Энхтүвшин “МАН-ын ахмадууд өөрсдийн саналаа хэлж, хүндэтгэлийн мэдэгдлийг гардуулж өгсөнд баярлалаа. Цагаан сарын өмнө энэ мэдэгдэл сонин хэвлэлд гарсан. Үүний дараа олон хүн бидэнтэй ирж уулзаж хоёр нам нэгдэх нь зүйтэй гэсэн. Мөн МАХН-ын хэсэг нөхдүүд бидэнтэй золголт хийнгээ энэ асуудлыг ярьсан. Би санал нэгдэж байна. Одоо бидэнд нэг л том зорилт байна. Ирэх зургадугаар сард МАН Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцох ёстой. Бид ялагдах эрхгүй. Хүнээ зөв дэвшүүлж сонгох хэрэгтэй гэж бодож байна. МАН-аас хэнийг дэвшүүлэх талаар намын гишүүд дэмжигчид, ард иргэдээс асууя гэсэн байр суурьтай байна. Ард иргэд ямар нэг чиглэл гаргаж өгнө.