2013.02.26

Д.Оюунхорол Ф.Эбертийн сангийнхантай уулзав

"Нутгийн удирдлагыг чадавхжуулах нь" сэдэвт сургалт нээлтээ хийлээ

МАН-ын 92 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан НАМЭХ-оос ХБНГУ-ын Ф.Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Төрийн удирдлагын академитай хамтран ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 102 эмэгтэйг таван өдрийн түргэвчилсэн эрчимтэй сургалтад хамруулахаар боллоо.

Уг сургалтын нээлтэд УИХ гишүүн, НАМЭХ-ын ерөнхийлөгч Д.Оюунхорол, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ч.Оюунгэрэл, Удирдлаган академийн дэд захирал доктор профессор Ш.Батсүх нар оролдож үг хэлсэн юм. Мөн орон нутгийн иргэдийн оролцоог дээшлүүлэх, төсвийн эрх мэдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан төсвийн хяналтын асуудлыг өндөр түвшинд авч үзэх шаардлагатай гэж үзсэн учраас энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.