Япон улсын гурван санал
Уул уурхайн яам
2013.05.31

Япон улсын гурван санал

Энэ сарын эхээр хуралдсан Монгол, Японы засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн салбарын 6 дугаар зөвлөлдөх уулзалтаар хоёр тал олон чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

Тухайлбал Монгол уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулсан түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан.

Харин японы талаас манай улсаас чанар сайтай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах, Тавантолгойн ордыг ашиглахад оролцох, ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших асуудлыг түлхүү тавьсан. Мөн хамтарсан худалдааны корпораци байгуулах /нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр/. Энэхүү уулзалтын үеэр хоёр тал дараах төслүүд дээр хамтарч ажиллахаар санал солилцсон байна.

Үүнд:

  1. Нүүрсийг элс ашиглан /хуурай аргаар/ баяжуулах технологийг хамтран судалж нэвтрүүлэх
  2. Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах
  3. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокс шахмал түлшний үйлдвэр барих чиглэлээр судалгаа хийх.