Өрхийн мэдээллийн санг шинэчлэн тогтооно
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжпэх ухааны байнгын хороо өчигдөр хуралдаж, ХАХНХЯ нийгмийн халамжийн чиглэлд ямар ажил хийж буй талаархи салбарын сайдын мэдээллийг сонслоо.
Нийгмийн халамж хавтгайрлаа хэмээх шүүмжпэл байнга гардаг ч энэ нь судалгаагаар тийм ч өндөр биш гарчээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн эмзэг бүлэгт чиглэсэн зардал өмнөх онуудтай харьцуулахад өсөөгүй байна. Үүнийг инфляцын түвшин, амьжиргааны өртөгтэй уялдуулан авч үзсэн нь халамжийн зардал өндөр гэж харагдуулсан аж.
Одоогоор нийгмийн эмзэг хэсэгт чиглэсэн халамж ДНБ-тэй харьцуулахад 0.85 хувьтай байгаа гэнэ. Гадаадын орнуудтай харьцуулахад ч маш бага тоо гэсэн. Энэ тоотой уялдуулан нийгмийн халамжийг ямар хүнд өгөх вэ гэдгийг зөв тодорхойлж чадаагүй, бэлэн мөнгөний үйлчилгээ давамгайлсан шинжтэй буй зэрэг дутагдал байгааг ч салбарын сайд онцлов.
Олон улсад 600 хүн тутамд нэг нийгмийн ажилтан ажилладаг бол манайд 3000-8000 хүнд нэг ажилтан ажиллаж байна.
Цаашид нийгмийн халамж үйлчилгээг төрөлжүүлж, хүнд суртал олон шат дамжлагыг арилгах ёстой гэж тус яамнаас үзэж буй аж. Хүн амын өсөлтийг халамжийн бодлогоор шалгаж, өрхийн мэдээллийн нэгдсэн сан бий болгон, өрх бүрийг амьжиргааны түвшингөөр нь ялгаж, харилцан адилгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж тэд үзжээ.
Одоогоор 450 гаруй мянган өрхийн 1.6 сая иргэний мэдээллийг өрхийн мэдээллийн санд оруулаад байгаа аж. Эдгээр өрхийн таван хувь нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой. Тус яам уг мэдээллийг шинэчлэх бөгөөд ингэснээр хамгийн эмзэг ядуу, дундаж болон чинээлэг өрхийн судалгаа гэрийн хаягаараа харагддаг болох юм байна. Энэ мэдээлэлд үндэслэн орон нутаг иргэддээ хүрч ажиллах боломж бүрдэх гэнэ.
Манай улсад нийгмийн ажилтан эрэлт хэрэгцээтэй байгаа аж. Олон улсад 600 хүн тутамд нэг нийгмийн ажилтан ажилладаг бол манайд 3000-8000 хүнд нэг ажилтан ажиллаж байна. Гэр хороолол ядуурал ихтэй газар нийгмийн ажилтны тоог нэмэх шаардлагатай байгаа гэнэ. Үүнтэй зэрэгцэн аймаг дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулж ашиглалтад оруулах юм байна.
Халамжийн үйлчилгээнд хамрагдахын тулд 4-5 байгууллагаар орж, 7-30 хоногийн хугацаа зарцуулдаг байсныг болиулж, нэг байгууллагаар л дамждаг болгох юм байна. Эдгээрийг хэрэгжүүлснээр нийгмийн халамжийг цэгцлэх, нөгөөтэйгүүр нийгмийн эмзэг хэсгийн нэг хүнд ноогдож байгаа бодит орлого олон улсын төвшинтэй харьцуулахад маш бага байгааг тогтоох аж.
Байнгын асаргаа шаардлагатай байгаа иргэнд 68000, хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 103.600, хагас, бүтэн өнчин хүүхдэд 50800 төгрөгийг сар бүр иргэдэд өгдөг аж. Цаашид зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох хэрэгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл, халамжийн бодлогоос нийгмийн болон улстөрийн шинжтэй бодлогыг салгаж, халамжийн үйлчилгээ шаардпагатай хэсэгт чиглүүлэх аргачлал болосвруулахаар болжээ.
Одоогоор халамжийн үйлчилгээг шаардлагатай иргэдийн таван хувьд нь хүнсний талон олгож байгаа гэнэ. Ирэх гурван жилд зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн үйлчилгээний хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.
Тухайлбал, 2015 он гэхэд нийт халамжийн үйлчилгээний 40 хувь нь энэ бүлэгт чиглэгдэх аж. Хамгийн гол нь амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур орлоготой өрхөд нэн түрүүнд халамжийн үйлчилгээг хүргэх нь тус яамны тэргүүн зорилтуудын нэг.
УИХ- ын гишүүн Д.Оюунхорол, С.Эрдэнэ
Энэ мэдээллийн дараа гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал УИХ- ын гишүүн Д.Оюунхорол "Одонтой ээжүүдэд жилд нэг удаа мөнгөн урамшуулал өгөх асуудлыг хэзээ шийдэх вэ. Нийгмийн зорилтот бүлэгт 21000 төгрөгийг өгөх шаардлагатай байна.
Энэ мөнгийг өгөх боломж бий юү" гэхэд С.Эрдэнэ "Олон хүүхэдтэй эхчүүдэд жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлэх талаар судалж байна. Энэ асуудал маргаантай байгаа. Гэхдээ манай яамнаас нэгдүгээр одонтой эхчүүдэд нэг сая, хоёрдугаар одонтойд 500 мянган төгрөг олгохыг дэмжиж байгаа.
Хөрөнгө мөнгөний асуудал амаргүй байгаа. Харин 21000 төгрөгийг олгохын тулд зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох ёстой. Гэхдээ бид энэ мөнгийг олгосноор нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл хэр байгааг судлахад ямар ч ашиггүй гэсэн дүн гарсан. Тэгэхээр тэдгээр иргэнийг ажлын байраар хангаж амьжиргааг дээшлүүлэхэд анхаарах ёстой.
Нөгөөтэйгүүр 21000 төгрөг олгох эдийн засгийн боломж бололцоо хомс байна. Өнгөрсөн онуудад Хүний хөгжил сангаас олгогдсон дээрх мөнгөө аваагүй иргэдийн мөнгө уг санд төвлөрөөгүй байгаа. Бид ямартай ч улсын төсөвт 34 тэрбум төгрөг тусгаад байна" гэв.