340 мянган төгрөгийг өнөөдрөөс олгож эхэлнэ
Хүн амын хөгжил, ниигмиин хамгааллын сайд СЭрдэнэ өчигдөр "Хүний хөгжил сан"-гаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 340 мянган төгрөгийг өнөөдрөөс эхлэн ХААН, Хадгаламж, Капитал банкаар дамжуулж олгоно гэж мэдэгдлээ.
Нийт 178 мянган иргэнд 340 мянган төгрөг олгоход шаардагдах 115 тэрбум төгрөгийг дансанд нь байршуулжээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-ний байдлаар Хөдөлмөр, халамж үилчилгээнии газраас орон нутаг дахь харьяа хэлтсээр дамжуулан тав, зургадугаар сард хүсэлт гаргасан 279432 иргэнд 660 мянган төгрөг, 27493 иргэнд нэг сая төгрөгийн хишиг, хувь олгожээ. Үүнд 211.9 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг олгох мөнгө "Хүний хөгжил сан"-д бүрдээгүй байсан. Тиймээс энэ мөнгийг олгох боломжгүй байлаа. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдуүлж, энэ сарын 13-нд 64 дүгээр тогтоол батлуулсан юм. Ингэснээр үлдэгдэл 340 мянган төгрөг олгох боломж бүрджээ.
"Хүний хөгжил сан"-д дутагдаж байсан 114.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын дотоодын бонд гарган арилжаалж, бүрдүүлээд байгаа юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ онд багтаан 340 мянган төгрөгийг нь олгохоор төлөвлөсөн гэлээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс дараахь зүйлийг тодрууллаа.
-Энэ он дуусахад дөрөвхөн хоног үлдлээ. Энэ хугацаанд мөнгөө авч амжихгүй бол ирэх онд авч болно биз дээ?
-Хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн. Мөнгө авах хүмүүсийн нэр тодорхой байгаа. Тиймээс мөнгөө яг тогтоосон хугацаанд авах шаардлагатай гэж ойлгож болохгүй. Бид арилжааны банкуудад тодорхой хугацаа зааж иргэдийг чирэгдүүлж, төвөг учруулахгүй байх чиглэл өгсөн. Иргэд боломжтой үедээ мөнгөө авч болно.
-Өмнө нь иргэдээс нэг сая төгрөгөө авах уу, хувьцаа авах уу гэж судалгаа авсан. Энэ хүмүүсийн мөнгө, хувьцааг хэзээ олгох вэ?
-Ер нь, сая төгрөгийг нөхөж олгох нь Шинэчлэлийн Засгийн газрын үүрэг биш. Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан, хэрэгжүүлэх ёстой ажил байсан. Энэ талаар бид нэлээн ярилцаад төрийн ажил залгамж чанартай байх ёстой, нөгөө талаар иргэдийн эрх ашгийг ямар ч нөхцөлд хохироож болохгүй гэсэн зарчим баримтлахаар болсон юм. Өмнөх Засгийн засгийн газрын иргэдээс хувьцааг нь худалдаж авах бодлогыг буруу гэж дүгнэж байгаа. Энэ бол боловсон дээрэм. Хөрөнгийн бирж дээр л хувьцааны эрэлт, нийлүүлэлтийг тодорхойлдог болохоос биш, Засгийн газар нь хувьцааны үнэ тогтоодог улс дэлхийд манайхаас өөр нэг ч байхгүй. Хувьцаа гэдэг бол арилжаа. Тухайн хүн үнэ хүрсэн тохиолдолд хувьцаагаа худалддаг.
Тэрнээс биш Засгийн газар нь нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлээд, сая төгрөгөөр тооцож авах нь боловсон дээрэм. Өнөөдөр нэгж хувьцааны үнэ ямар байгаа билээ. Хамгийн багадаа нэгж хувьцааны үнэ 4000 төгрөг байгаа.
Өөрөөр хэлбэл, нэг хүнд ногдох 1072 ширхэг хувьцаа Хонконгийн хөрөнгийн биржид хамгийн бага үнээр тооцоход дөрвөн сая төгрөг болно.
Дөрвөн ам бүлтэй айлын хувьцааг 16 сая төгрөг. Гэтэл дөрөвхөн сая төгрөг өгөөд л хувьцааг нь худалдаж авах гэж байсан шүү дээ. Тэгээд л боловсон дээрэм гэж хэлээд байгаа юм. Тэр битгий хэл, зохион байгуулалттайгаар иргэдийн хувьцааг худалдан авах гэж маш олон тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлж байсан. Энэ нь иргэдээр дамжуулж, Таван толгойг булааж авах гэсэн стратегийн холыг харсан бодлого. Тиймээс бид энэ бодлогыг үргэлжлүүлэхгүй.
-Тэгвэл Шинэчлэлийн Засгийн газар энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
Бидний хийх гэж байгаа хамгийн чухал ажил бол Таван толгойн IРО-г яаралтай олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, арилжааг эхлүүлэх. Хувьцааа арилжаанд орохоороо үнэ нь аяндаа зах зээлийн жамаар Утогтоно. Тэр үед зах зээлийн зарчмаар хөрөнгийн биржүүд, брокерийн компаниудын үйл ажиллагаагаар дамжуулж, иргэд өөрсдөө хувьцаагаа: борлуулна. Ингэж иргэдийн гарт очих хувьцааны бодит үнэ тогтох ёстой.