МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар
2013.05.06

Лидерийг цаг үе өөрөө төрүүлдэг

NBS телевизийн БЛИЦ түс тас ярилцлагын зочноор МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар оролцлоо.

Бидэнд бусдад хэлэх зүйл олон байгаа ч алдсан алдаа бас олон байгаа. Энэ тал дээр улстөрчийнхөө хувьд яаж дүгнэж байгаа вэ?

 АОХН-ийн хурлыг зохион байгуулах санал санаачилгууд МАН-ыг засгийн эрх барьж байх үед, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Занданшатар даргыг Гадаад харилцааны сайд байх үед яригдаж шийдэгдсэн байсан сая зохион байгуулагдаж байна.  

Энэ ажлын цар хүрээ ач холбогдлыг гадаад бодлого талаасаа сул үнэлэх аргагүй. Тэнд яригдсан асуудлууд дотор ялангуяа монголтой холбоотой асуудлууд дээр санал бодлоо илэрхийлэх зүйлүүд байна.

Хурлын үеэр манай Ерөнхийлөгч болоод тэнд оролцож байсан бусад улсууд бол парламентийн, сонгуулийн, монголын ардчилалд учирсан бэрхшээл, ололт амжилтын тухай ярьж байгаа зүйлүүд дээр өнөөдрийн бодит байдалтай харьцуулбал зөрөх зүйлүүд байна.

Манай парламентын байнгын хорооныхон чадамж байхгүй. Намын бүлэг дээр ярьсан юм байхгүй. Үүнийг ч гэсэн та нар хийж чадаагүй шүү дээ?

Бид нар хийж чадаагүй биш л дээ. Бидний явуулж байсан ажиллагаа, хэлж байсан шүүмжлэлүүдээр байнгын хорооны чадамж, нөхцөл байдал засагдаад, шийдэгдээд явж байгаа. Эрх барьж байгаа бүлгийнх нь хүн нь ёс зүйн дэд хороог толгойлдог болчихсон.

УИХ-ын гишүүд 23 жилийн түүхэндээ анх удаа нөгөө гишүүнтэйгээ тэгш бус байдалд орж байгаа. Түүний ганц шалтгаан нь МАН-ын нэр дэвшиж сонгогдсон учраас гэдэг ангиллаар болж байгаа.

Сонгуулийн ардчилалтай холбоотой ярихад Сонгуулийг нийтлэг, шударга дүрмээр явуулах ёстой. Тухайн үед бүлэг хүлээн зөвшөөрөхгүй байлгаж байгаад МАН-ын гишүүдийн идэвхитэй оролцоо, хэлэлцүүлгийг хааж боомилж байгаад байнгын хороодод нэг ч гишүүн байлгахгүй байлгаж байгаад Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг баталсан.

Та нарын алдаан дээр тоглосон шүү дээ? Та нар ч тоглодог.

Сөрөг хүчин байсан, хамтарч ажиллаж байсан тэр болгоныг одооны зүйлтэй нааж яриад байгаа.

Би Байнгын хороог даргалж байхдаа сөрөг хүчнээ дарамтлах, далайлгах, хүчлэх хэлбэрээр ажиллаж байгаагүй.

Бид даварч алдаа гаргалаа гээд Ёс зүйн дэд хорооны даргаар Ардчилсан намын хүнийг томилохыг эсэргүүцсэн үү? парламентын гишүүн хүн нөгөө гишүүнтэйгээ статусын тэнцвэргүй ялгаанд орж байсан уу? олонхи боллоо гээд хамтарч хариуцлага хүлээхээс зугтаж байсан уу? сонгуулийн хуулийг нөгөө бүлгийн оролцоогүйгээр асуудлыг шийдэж байсан уу? гэдэг асуудал.

Танай нам лидерийн илүүдэлтэй юмуу хомсдолтой юм уу гэдэг ойлгомжгүй байна?

Нам ялагдлаа гэдэг тодорхой дэвшүүлсэн, үзэл санаа, зохион байгуулалт, арга барил ялагдлаа гэсэн үг. Яг ийм ялагдлын дараа өмнө нь ялж байсан хүмүүсийг буруутгадаг. Манай намын өмнөх удирдлагуудын заримд нь шүүмжлэлтэй ханддаг.

Тэд эрсдэлтэй алхам хийсэн. Юу гэхээр намын нэрийг сэргээх шинэчлэлийн тодорхой алхамуудыг хийсэн. Тэр том шинэчлэлийн араас хийгдэх залгаас, томоохон ажил алхамуудыг хийх тооцож явуулсан ажиллагаанууд нь дутагдалтай байсан байх.

Нөгөө талаас боловсон хүчний бодлогын хувьд Засгийн газрын тал дээр тодорхой хэмжээний алдаа гарсан. Лидерийн хувьд цаг үе өөрөө төрүүлдэг.