Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг ирэх лхагва гаригт олгох юм.
2013.05.20

Нэр дэвшигчдийг бүртгэлээ

СЕХ-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой ирүүлсэн намуудын баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлаад АН-ын ЦЭлбэгдорж, МАН-ын Б.Бат-Эрдэнэ, МАХН-ын Н.Удвал нарыг бүртгэлээ.

СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийг ирэх лхагва гаригт олгох юм. СЕХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиллах тойргийн хороодын дэргэдэх мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг батлав. Мэдээллийн технологийн нийт 31 багт 146 хүн ажиллах аж.