Р.Бурмаа гишүүн хуулиа хамгаалсаар байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа УИХ- ын, Орон нутгийн хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг боловсруулсан нэгэн. Тэр хуульч мэргэжилгүй хэдий ч УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн байсан.
Тиймдээ ч сонгуулийг хэрхэн явуулах, эрх зүйн орчин нь ямар байх ёстой болон иргэдэд хэрхэн мэдээлэл өгөх зэргийг сайн мэддэг. Энэ утгаар нь Ардчилсан намынхан түүнийг төлөөллөө болгон дээрх хуульд өөрчлөлт оруулах ажлыг даалгасан. Тэрбээр сөрөг хүчнийхэнд муулуулсан хэдий ч энэ үүргээ биелүүлсэн.
Тэрбээр сөрөг хүчнийхэнд муулуулсан хэдий ч үүргээ биелүүлсэн
Харин хуулиа батлуулсны дараа түүнд хамгаалах том ажил үлдэв. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа одоогийн Ерөнхийлөгчид давуу байдлаар боловсруулсан гэж Ардчилсан намаас бусад намын гишүүд үзэж байгаа.
Харин Р.Бурмаа гишүүн хуулиа хамгаалж, хэн бүхэнд ижил тэнцүү хууль болсон хэмээн сурталчилж явна.