Төрд чадвартай албан хаагч хэрэгтэй
МАН төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ.
Өмнө нь төрийн албыг төвлөрүүлж томилгоо хийж байна гэж шүүмжилдэг байсан. Өөрөөр хэлбэл яам, агентлаг болон төрийн удирдах дээд албан тушаалтаныг хэт төвлөрүүлсэн ньшүүмжлэл дагуулсан.
Одоо яамны төрийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн таамгын газрын албан ажилтнуудыг төрийн албаны зөвлөл ганцаараа томилдог байдлыг болиулахнээ. Мөн тусгай болон үйлчилгээний албан хаагчдыг төрийн албан хаагчдаас тусгаарлана.
УИХ-ын гишүүн Л.Энхамгалан:
Төр мэргэшсэн, чадварлаг албан хаагчидтай байх ёстой. Тэгэхээр сонгуулийн үр дүнгээс шалтгаалан олон зуун мянган төрийн мэргэшсэн албан хаагчдыг хомролгон халах нөхцөлийг халах гол үндэслэл нь төрийн албаны тухай хууль юм.
Төрийн албыг улс төрөөс ангид байлгах үүднээс төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс нь түтгэлзүүлсэн.
Мөн орон нутагт байгаа төрийн албаны орон тоо гарахад тухайн орон нутгаас томилогдох эрх зүйн орчин нь тодорхой бус байна. Бас нэг үндэслэл нь орон нутагын төрийн албанд шаардлагатай мэргэжилээр гэрээ хийгээд сургах, сурсан хүүхэд тухайн орон нутагтаа буцаж очоод төрийн албаны шалгаруулалтанд тодорхой давуу эрх эдэлдэг байх зүйл заалт энэ хуулинд оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Өмнө нь төрийн албыг улс төрөөс ангид байлгах үүднээс төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс нь түтгэлзүүлсэн.
Харамсалтай нь энэ байдал амьдрал дээр хэрэгжихгүй байгаа. Түр орлон гүйцэтгэгч гэсэн орон тоог тухайн яамны төрийн нарийн бичгийн дарга өвчтэй эсвэл ажилаасаа чөлөөлөгдсөн тодорхой хугацаагаар томилдог хуультай.
УИХ-ын гишүүн Г.Батхүү:
Төрийн албаны хуулийг улс төрийн намуудын тухай хуулийн ажлын хэсэг УИХ дээр байгуулагдан ажиллаж байгаа. Харин үндсэн хуулийн ажлын хэсэгт ажиллаж өөрчлөлт оруулах эсэхийг хуулиудтай уялдуулж төрийн албаны хуулийг шинэчлэх нь зүйтэй гэсэн бодолтой байна.
Яагаад гэхээр үндсэн хуулиас ч төрийн албатай холбоотой зохицуулалт орохыг үгүйсгэхгүй. Тэр дудаа улс төрийн намуудын тухай хуулиар төрийн албатай холбоотой нилээд хэдэн зарчимын өөрчлөлт орох ёстой гэж үзэж байгаа.
Шинэ хуулийн төслөөр бол төрийн албаны зөвлөл хяналтын үүргийг л гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл аль нэг яаманд орон тоо гарла гэхэд тухайн яманы төрийн нарийн бичиг дарга сонгон шалгаруулна. Төрийн албаны зөвлөл зөвхөн аудит хийх учиртай юм.