УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2013.05.10

Ө.Энхтүвшин: Д.Зоригтыг шүүхийн хууль бус шийдвэрийн дагуу тангараг өргүүллээ

 УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд УИХ-ын гишүүдийн тангараг өргөх асуудлыг хэлэлцүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав. Харин чуулганы өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд уг асуудал ороогүй тул асуудлыг нэмж оруулах санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн 54,4 хувь дэмжлээ. Танилцуулгатай холбогдуулан гишүүд санал шүүмжлэлээ хэлэв.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Та бүхэн ардчилагчид өөрсдөө ярьдаг багаа бүрэн хуулаад хаялаа. Ард түмний сонголт шийдвэр хамаагүй гэдгийг зарлаж байна. Ард түмний хаан сонголт, хараат бус шударга шүүх хаана байна.

Ард түмний сонголт шийдвэр хамаагүй гэдгийг зарлаж байна.

Д.Зоригт Чинзоригоос 6800 хүний дутуу санал авсан. Гэтэл өнөөдөр тангаргаа өргөх гээд зогсож байна. Цаашдаа сонгууль ер нь явах юм уу? та бүхэн шүүхийг бүгдий нь базсан байна.

Гишүүд үг хэлж дууссаны дараа нэр дэвшигчид тангаргийн үгийг уншин, тангаргийн хуудсанд гарын үсэг зурж, төрийн сүлдэнд хүндэтгэл үзүүлсэнээр тангараг өргөлөө.