Ерөнхийлөгч шүүгч нарыг томилов
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгч, ерөнхий шүүгчдийг томилох үеэр.
2013.03.05

Ерөнхийлөгч шүүгч нарыг томилов

Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржМонгол Улсын Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.6, 58 дугаар зүйлийн 58.1.2  дахь заалтыг тус тусүндэслэн зарлиг буулгаж дараах хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилжээ.

Тодруулбал, Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн, Чадраабалын Батчимэг, Галбадрахын Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн шүүгчийн, Мянгаагийн Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Сэлэнгийн Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд томилжээ.

Мөн  Доржийн Нямыг Завхан аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Дамдинсүрэнгийн Оюунбатыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд улируулан томилж үнэмлэхийг нь гардуулж өгсөн байна. Ц.Элбэгдорж шинээр томилогдож байгаа шүүгчдэд хандан итгэл дааж, хариуцлагатай ажиллахыг захисан байна.