2013.03.04

Гишүүд цэргийн ангиудын үйл ажиллагаатай танилцжээ

ИХ-ын Аюулгүй бай­дал, га­даад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, 36 хуу­лийн төсөл хэлэлцсэн билээ. Мөн байнгын хо­рооны гишүүд Гадаад харилцааны яаманд ажил­­лаж, "Гадаад бод­логын үзэл баримтлал"-ын хэрэг­жилт­тэй танил­цан, цаашид хэрхэн ажил­­лах талаар санал гаргажээ. Үүнээс гадна Байнгын хорооны дарга Ц.Цолмон, гишүүн Н.Энх­­болд, Ж.Энхбаяр, О.Баасанхүү нар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын  үйл ажил­ла­гаатай та­нилц­сан байна. Тус байн­гын хорооны гишүүд Дар­хан-Уул, Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб болон Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 322 ду­гаар ангийн салбар, Ор­хон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хялганат дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ажиллаж Зэвсэгт хүчний анги, салбаруудад тул­гам­даж байгаа асууд­луудын талаар харилцан санал солилцов.