Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд найрамдах Өмнөд Судан дахь энхийг сахиулагч Монгол цэргүүдийнхээ үйл ажиллагаатай танилцсан /2013.02.15-16/
2013.02.27
Өмнөд Судан дахь монгол дайчид: Бахархам баялаг түүхтэй Монгол ард түмнийг удирдаж байгаа таньд баярлалаа
Өмнөд Судан дахь энхийг сахиулагч Монгол цэргүүдийнхээ үйл ажиллагаатай танилцсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын зэвсэгт хүчний 850 хүнтэй энхийг сахиулах батальоны нэг хэсэг байрлан, үүрэг гүйцэтгэж байгаа Лейкс мужийн Румбек хот дахь цэргийн баазад НҮБ-ын тусгай онгоцоор хүрэлцэн очиход цэргийн ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэн жагсч угтав.