Хаягжуулалтын тухай хуулийн төслийг батлав
УИХ-ын чуулган: 2013.02.07 ны өдөр
2013.02.12

Хаягжуулалтын тухай хуулийн төслийг батлав

УИХ-ын чуулганы үдээс хойшхи /2013.02.07-ны өдөр/ хуралдааны эхэнд Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Уг хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй зарим санал гарсаныг тус байнгын хорооны гишүүн Л.Болд танилцуулсан.

Тус байнгын хорооноос тавхан бүлэгтэй цомхон хэдий ч агуулгын хувьд ихээхэн ач холбогдолтой хууль тул түүнийг чамбайруулах нь зүйтэй хэмээн гишүүд үзэж, ажлын хэсэг байгуулаад байсан юм. Танилцуулгын дараа хуулийн төслийн талаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байхгүй байсан тул зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж төслийг баталлаа.