2013.02.07

Үл хөдлөх хөрөнгийн хаягийг товчлохоор болов

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигд­рийн хурлаар Хаягжуу­лал­тын тухай, Нийслэ­лийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэ­лэл­цүүлгийг хийлээ. Хэ­лэл­цүүлгийн үеэр С.Баяр­цогт, Р.Гончиг­дорж нар үл хөдлөх хө­рөн­гийн хаягжуулалтыг хоёр янзаар хийх санал гаргасныг гишүүд дэмж­сэн юм. Тодруулбал, улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийг нийслэл, аймаг, сум, дүүрэг, гудам­жаар нь дэлгэрэнгүй бүрт­гэж, байршлын хаягийг нь товчлохоор болж буй юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгийн хаяг бичихдээ зөвхөн гудамж, тоотыг дурдах юм байна.

Түү­ний хэлснээр ба­ка­лав­рын зэ­рэг­тэй хүнд хууль­чаар сурах эрх олгох аж.

Мөн хурлаар Хууль­чийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөр­дөх журмын тухай хуу­лийн төслийн анхны хэ­лэл­цүүлгийг хийж, ги­шүү­дийн олонхи дэмжлээ. Хуу­лийн төсөлд заас­наар хуульчийн гэрчил­гээ, өм­гөө­лөх эрхтэй мэр­гэжил­тэнг хуульчаар дүй­цүүлэн тооцож, мэр­гэж­лийн үйл ажиллагаа явуу­лах эр­хийг олгох юм бай­на. Мөн "Хуульчдын хол­боо"-г бай­гуулахтай хол­боотой зохион бай­гуу­лалтын арга хэмжээ, хууль­чийн шалгалт ба хууль зүйн сургуулийн магадлан ит­гэмжлэл хэрэг­жүүлэх, өм­гөөлөгчийн шүү­хэд тө­лөө­лөх эрхийг шилжүү­лэн тооцох зэрэг зохицуу­лалтыг тусгажээ. Хэлэл­цүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга С.Баярцогт хуульчийн мэргэжлээр бакалаврын зэрэг олго­дог тогтолцоог өөрчлөх санал гаргасан юм­. Түү­ний хэлснээр ба­ка­лав­рын зэ­рэг­тэй хүнд хууль­чаар сурах эрх олгох аж. Энэ саналыг байн­гын хо­роо­ны дүгнэлтэд оруу­лахаар болсон юм