Эмч хаана ажиллахыг УИХ-ын гишүүн хянаж шалгадаггүй юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.01.23

Эмч хаана ажиллахыг УИХ-ын гишүүн хянаж шалгадаггүй юм

УИХ-ын гишүүн 0.Баасанхүүгээс төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудлаар зарим зцйлийг тодрууллаа.

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-Хууль зүйн яамны өмчид бүртгэгдээгүй, төсвийн хөрөнгөөр баригдаж буй төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын зориулалтыг өөрчлөхгүй байлгах асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсан. Барилга баригдаж дууссаны дараа Засгийн газар зориулалтыг нь өөрчилж болохгүй. УИХ төсвийн тухай хуулиа барь гэдэг тогтоолын төсөл өргөн барилаа. Түүнээс тэр эмнэлгийн эмч нар хаанаа ажиллах нь УИХ-ын гишүүний хянаж шаарддаг ажил биш.

-Гэхдээ эмнэлгийн эмч нар таныг нэлээд шахаж байгаа сурагтай?

-Тэд иргэний хувьд надтай уулзаж, санал бодлоо хэлсэн. Ингэхдээ бид олон жил эрүүл мэндийн салбарт ажиллаж буй учир эмнэлгийн барилгыг өөрчлөх нь буруу л гэж ярьж байгаа.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин МАХН-аас өлсгөлөн зарлаж буй хүмүүсийг тантай холбон тайлбарлаж байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хүнийг тэгж гүтгэж болохгүй. Хууль зүйн сайдын баримт нотолгоогүй хэлж буй үг нь эрх зүйн хариуцлага. Энэ утгаараа соёлтой нийгэмд өдийд огцорч, захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээх ёс журамтай. Дураараа аашилдаг сайд нь дураараа юм яриад явж байх юм.