“Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэж дэмжлээ
УИХ-ын чуулган: 2013.01.10 ны өдөр
2013.01.12

“Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2013-01-10/ хуралдаанаар “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Гарамгайбаатар, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нар асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

С.Бямбацогт: 

Н.Энхболд:

Тухайлбал гишүүдийн зүгээс бүсийн нэмэгдлийн асуудлыг ойрын жилд шийднэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Иймд энэ асуудлыг буцаалгүй чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлэх дээр анхаарах хэрэгтэй байна. Мөн өмнөх УИХ-д нэлээд гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Эдгээр гишүүдийн олонхи нь одоогийн чуулганд сууж байгаа. Иймд хуулийн төслийг буцаах ямар шалтгаан байгаа талаар тодруулж байсан юм. Ингээд “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” УИХ-ын тогтоолын төслийг  буцаах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,3 хувь дэмжлээ.