19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь засгийн газарт хяналт тавихад хүндрэл учруулна
Ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 21 жилийн ой удахгүй тохионо. Уг хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилж, шинэчлэх шаардлагатай тухай улс төрийн бүх л намынхан яръдаг. Өмнөх УИХ-д Үндсэн хуулъд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч баталж амжаагүй бүрэн эрхийн хугацаа нь дууссан билээ. Энэ сэдвээр УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболдын байр суурийг сонирхлоо.
-Өмнөх УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлторуулахжурмын тухай хууль баталсан. Үүний дараа гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр ч төсөл өргөн барьж, УИХ-ын даргын захирамжаар эдгээрийг нэгтгэн боловсруулах Ажлын хэсэг ажиллаж байлаа. Гэвч өмнөх Парламент уг хуулийг өөрчилж амжаагүй. Одоогийн УИХ-д энэ сэдвийг үргэлжлүүлэх үү?
-Монгол Улсын бүх л харилцааг зохицуулж буй эрх зүйн гол баримт бичиг нь Үндсэн хууль. Үүнийг нийгмийн амьдралд гарч буй шинэчлэлтэй уялдуулж өөрчлөх ёстой. Миний хувьд Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчилж, огт өөр нийгмийн харилцаанд шилжинэ гэж бодохгүй байна. Мэдээж өнгөрсөн 20 жилийн туршлагаас харахад уг хуулийг боловсруулахтай холбоотой дутуу, алдсан зүйл харагддаг. Тиймээс өмнөх УИХ-ын үед олон гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байсан. Одоо ч энэ уур амьсгал хэвээр. Орон нутгийн өөрөө удирдах ёс, засаг
захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэи холбоотой өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Улс төрийн талаас нь аваад үзвэл хэт улстөржсөн, намчирхсан байдлаас зайлсхийнэ гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тиймээс энэ асуудал үргэлжлэх байх. Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийг ярих үеэр ч энэ сэдвийг хөндөж байсан. Гэхдээ одоогоор өргөн барьчихсан төсөл манай болон бусад Бүлгийн зүгээс ч алга.
-Өмнөх төслүүдийг санаачлагчдаас нь улиран сонгогдсон ч шинээр УИХ-д өргөн барих ёстой юу?
-Тэр төслөөс авах санаа ч бий, шинээр сонгогдсон гишүүд ч саналаа нэмэрлэх байх. Ер нь Үндсэн хуульд цөөхөн асуудлаар л өөрчлөлт оруулах талаар ярьдаг. Тэгэхээр шинээр өргөн барьж таарах байх.
-25 гишүүний санаачлан боловсруулсан төсөлд 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтөөс эрх мэдлийн хуваарилалт, төрийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж буй 3-4 заалтыг онцолж цуцлах санал гаргаж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохоор тэр үед хуульчилсныг эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулсан гол заалт гэж шүүмжилдэг. Үүнд гуравиы нэгээр босго тавихыг Та дэмждэг үү?
-Ер нь манай төр, засгаас явуулж буй зарим бодлого Үндсэн хуульд заасан гол зарчим болох хүний эрх, хууль дээдлэх ёс, эдийн засаг, улс төрийн загварт харшлаад байгаа. Зах зээлийн эдийн засгаас ухрах гээд байгаа мэт үнэ тогтоох, хүний өмч хөрөнгөд халдах гэх мэт яриа байна. Ярианаас цааш бүү хэтрээсэй.
Үнэхээр шаардлагатай бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болно.
Хэрэв Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулъя гэвэл заавал олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой. Уг хуулийг хүссэн нь өөрчлөөд байдаггүй, тиймээс ч өмнөх УИХ-аас Журмын тухай хууль баталсан. Засгийн газрын гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалтыг би хоёр шалтгаанаар дэмждэг. Нэгдүгээрт, Үндсэн хуулиар төрийн эрх барих байгууллагыг шүүх, хууль тогтоох засаглал гэх мэтээр заагласан. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байгаа нь Парламент, Засгийн газар хоорондын харилцааг түвэгтэй болгож буй юм. Хоёрдугаарт, манай улс 76 гишүүнтэй жижиг Парламенттай. Хууль тогтоох байгууллага нь 200-600 хүртэл гишүүнтэй оронд Парламент хариуцсан нарийн бичгийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд байдаг. Тэр нь Парламентдаа бага хувь эзэлдэг учир Засгийн газартаа хяналт тавих боломжтой. Харин манайд 76 хүний 17 нь сайд байхаар УИХ-аас Засгийн газартаа хяналт тавих, хариуцлага тооцох зарчимд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс гуравны нэгээс илүүгүй байх зарчмыг дэмждэг. Ер нь бодлогын гол яамдын сайдаар УИХ-ын гишүүн давхар ажиллаж болно. Бусад чиглэлийн сайдыг заавал УИХ дотроос томилох албагүй.