Бондын эх үүсвэрийн зориулалт, зарцуулалтыг оновчтой, үр дүнтэй байлгахын тулд Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөлийг байгуулжээ
Улсын их хурлын чуулган 2013.01.04 -ны өдрийн хуралдаан
2013.01.07

Бондын эх үүсвэрийн зориулалт, зарцуулалтыг оновчтой, үр дүнтэй байлгахын тулд Ерөнхий сайдаар ахлуулсан бодлогын зөвлөлийг байгуулжээ

Чуулганы нэгдсэн хуралдаанд хийх өнөөдрийн /2013.01.04/ Засгийн газрын мэдээллийн цагаар Цаг үеийн ажил, хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. 

Ерөнхий сайд Н.Алтанхуягын мэдээлэл

Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд Орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу ирүүлсэн 15 аймгийн Засаг дарга нарыг томилоод байгаа бөгөөд үлдсэн 6 аймгийн хувьд хууль, шүүхийн маргаантай асуудлууд байгаа учир эдгээрийг нягтлан шалгаж, ойрын үед Засаг дарга нарыг томилох болно гэлээ.

С.Ганбаатар: Оюутолгойн баяжуулах үйлдвэр хэдэн төгрөгөөр хаанаас цахилгаанаа авч байгаа бэ?

Б.Гарамгайбаатар: нэг км зам тавих өртөг хэд бэ?

Н.Батцэрэг: 1800 км төмөр зам хаанаас хаашаа очих вэ?

О.Баасанхүү: 1,5 тэрбум долларын бондын төслийг хэн бичих бэ?

Д.Ганхуяг: Хугацаа алдахгүй ажил явах нь чухал юм.

Гишүүд эдгээр асуулт асууж тодорхой хариулалт авлаа.

Ерөнхий сайдын мэдээлэлд МАН-ын гишүүд оролцоогүй юм. Яагаад оролцохгүй болсоноо Улсын их хурлын МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд тайлбарлсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.