Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хоёрдахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр тогтлоо
Улсын их хурлын чуулган 2012.12.20 ны өдрийн хуралдаан
2012.12.22

Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хоёрдахь хэлэлцүүлэгт шилжүүлэхээр тогтлоо

УИХ-ын чуулганы /2012.12.20 нд/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудал  Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар  танилцууллаа.

С.Ганбаатар: Энэ хуульд гурван талд хэлэлцээр энэ хууль оруулах хэрэгтэй

Тус Байнгын хорооны горимын саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлахаар  санал хураасан ч дэмжлэг аваагүй. Ингээд энэхүү хуулийн төслийг  хоёрдахь хэлэлцүүлэгт харьяалсан байнгын хороонд нь шилжүүлэхээр тогтлоо.