Орон нутагт эрх мэдэл шилжүүлэхийн эсрэг хуулийн төсөл явж байна
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2012.12.18

Орон нутагт эрх мэдэл шилжүүлэхийн эсрэг хуулийн төсөл явж байна

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийн гишүүн Я.Содбаатараас хуулийн гол өөрчлөлтийн талаар тодрууллаа.

-Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй дагалдах хуулиуд дээр гол ямар өөрчлөлт орж байгаа вэ?

Хөдөлмөрийн тухай хуулин дээр яригдаж байгаа гол зүйл нь бүх төрийн байгууллагыг “босоо” удирдлагын бүтэцтэй болгохоор заасан. Гэтэл энэ нь шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш орон нутагт эрх мэдэл шилжүүлнэ гээд яриад байгаагийн эсрэг хуулийн төсөл явж болоод байгаа юм.

-Босоо удирдлага гэхээр бүгдийг дээрээс зааварчилж, доод бүтцийн байгууллага нь үг дуугүй биелүүлнэ гэсэн үг үү?

Энгийнээр ойлговол дээд удирдлагаас бүх эрх мэдлийг хэрэгжүүлж, зааварчилгаа өгөх бөгөөд хамгийн доод нэгж болох орон нутаг, сум хороодын түвшинд өөрөө удирдах ёс байхгүй болох юм. Гэтэл шинэ оноос орон нутагт төсөв хуваарилж, эрх мэдэл шилжүүлнэ гэчихсэн байгаа. Өмнө нь хуулиар дөрвөн байгууллага л босоо удирдлагатай байсан. Цагдаа, мэргэжлийн хяналтын газар гэх мэт.

2013 оны 1 сарын 1-нээс өмнөх парламентын батласны дагуу төсвийн эрх мэдэлд шилжүүлж байгаа. Үүнийгээ дагаад орон нутагт эрх шилжүүлэх шаардлага тулгарна.

-Танай намын зүгээс энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Хөдөлмөрийн хуулинд орж байгаа босоо удирдлагын тогтолцоог орон нутагт хамаарахгүй байх хэрэгтэй гэсэн саналыг бүлгийн хурал дээр гаргасан байгаа. Манай нам энэ тал дээр хатуу байр суурь барина.

 Ингэж байж л тэр яриад байсан орон нутагт илүү эрх мэдлийг өгч чадна.