2016.02.04

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гээд 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ээс мөнгө авдаг.  ЖДҮ-ийн тухай хуулийн дагуу олон хөнгөлөлт, чөлөөлөлт бий. Гаалийн татвараас чөлөөлөх, жижиг, дунд бизнес эрхлэгч нарт сангаас зээл олгох гэх мэт.

Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд бичил, үйлдвэр үйлчилгээ эрхлэгч гэдэг нэр, томьёо оруулснаар ЖДҮ-ийн мөрдөгдөж буй хуулиар олгогдож буй эрх, үүрэг боломж хаагдахгүй байх ёстой” гэлээ.