Ц.Даваасүрэн: Улсын их хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
2012.12.19

Бондыг цаг хугацааны хувьд гаргах шаардлага байгаа

Улсын Их Хурлын гишүүн, Төсвын байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн засгийн газраас гаргах гэж байгаа бондуудын талаар eagle news TV-д ярилцлага өглөө.

Ц.Даваасүрэн: Арьс ширний нийлүүлэлт эхэлж байгаа энэ үед бонд гаргаж, малчдад мөнгийг нь олгочихвол үр дүнтэй. Хэрэв хавар болтол хүлээвэл ноосны мөнгийг өгч чадахгүй болсон шиг байдалд орно. Цаг хугацааныхаа хувьд одоо л чухал байна. Нөгөөтэйгүүр олон зуун тэрбумын бонд арилжаалахаар худалдаж авах иргэд, санхүүгийн байгууллага хэчнээн байна гэдэгт анхаарах ёстой.