Өргөдлийн байнгын хороо шуурхай ажиллажээ
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа
2012.12.17

Өргөдлийн байнгын хороо шуурхай ажиллажээ

Улсын их хуралд Өргөдлийн байнгын хороо ажиллаж эхэлснээр ард түмэн, төр засаг хоёрын хоорондын холбоо сайжирч байгааг хэлэх хүмүүс олон байгаа.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Өргөдлийн байнгын хороонд иргэд, олон нийтээс нийт 657 өргөдөл иржээ. Үүнээс 470-ийг нь судлан хугацаанд нь шийдвэрлэж холбогдох байгууллагуудад шилжүүлсэн байна.  

Түүнчлэн УИХ болон Тамгын газарт намрын чуулган эхэлснээс хойшхи хугацаанд 1649 иргэд сонгогчдоос 651 захидал ирүүлжээ. Үүнээс 374 буюу 58 хувийг нь шийдэж, 145 буюу 22 хувийг нь холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Харин эдгээр захидлын 132 буюу 20 хувь нь судалж байгаа бөгөөд шийдвэрлэх шатанд байгаа юм байна.