АН-ын гишүүн С.Эрдэнэ: Сөрөг хүчин явахдаа төрийн ажлыг ингэж гацаагаагүй
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдсэнгүй. Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?
-Чуулганы хуралдаанд суугаагүй намуудын төлөөлөл хүлээнэ. УИХ дахь намууд эрх ашгийн эрэмбэ гэх ойлголтыг алдаад байх шиг. Санхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг эрсдэл үүсгэх тал руу түлхэж байна. Төрийн ажил тогтвортой, тасралтгүй явах нь маш чухал. Гэтэл үүнийг ухамсарлаж байгаа нам алга.
-Ямар учраас хуралд суухгүй болсноо мэдэгдсэн үү?
-Төрийн гол бодлогыг баталж, боловсруулдаг байгуугууллага УИХ. Үйл ажиллагааг нь урагш ахиулахгүй, саад хийх нь Монгол төрийг гацааж байна гэсэн үг. Парламентад улс төрийн нг яах гэж орж ирдэг юм, Чуулган, Байнгын хорооны танхимдаа л маргаан мэтгэлцээнээ явуулах хэрэгтэй. Түүнээс биш аав, ээждээ туниж буй хүүхэд шиг хуралдаа суухгүй байж болохгүй. Өнөөдөр яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байдалтай явна. Төрийн ажил ийм тодорхойгүй байдлаар гацах нь байж боломгүй үйлдэл.
Бид 22 жил сөрөг хүчин байж үзсэн.
Гэхдээ гарцаагүй асуудал дээр тодорхой шалтгаан хэлж завсарлага аваад түүгээрээ олонхитой зөвшилцдөг байсан. Энэ жишиг алдагджээ. Яг ямар шалтгаанаар гэдгээ тайлбарлаж язах ёсгой. Гэтэл албан бусаар байр сууриа илэрхийлэх юм. Ийм байж болохгүй.
-"Шударга ёс" эвслийнхэн Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг УИХ-д оруулж ирэх сонирхолтой байх шиг. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Би намын дотоод асуудлыг дүгнэж хэлэх эрхгүй. Хэнийг оруулж ирэх нь тухайн намын дотоод асуудал. Гэхдээ намынхаа дотоод асуудлыг төрийн үйл ажиллагаатай хуттаж болохгүй. Үндсэн хуульд төрийн бүх шатны байгууллага, түүний албан тушаалтан зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана гэж заасан. Түүнээс биш улс төрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж болохгүй.
-Чуулган хойшлогдсоноор багагүй ажил хойш татагдах нь?
-УИХ-ын чуулганаар хэлэлцэх шаардлагатай олон асуудал хүлээж байна. Төсөв дөнгөж батлагдлаа. Төсвийн хуваарилалтуудыг хийх хэрэгтэй байна. Орон нутгийн сонгууль дөнгөж дууслаа. Орон нутгийн засаг захиргааны томилгоо гээд өчнөөн асуудал хүлээж байна. Энэ үед төрийн ажлыг гацааж байгаа нь цаанаа том шалтгаантай.
-Ирэх долоо хоногт гацаа арилах болов уу?
-Улс төрийн намуудын үйл ажиллагаанаас шалтгаална. Аливаа зүйл зөвшилцөл, ойлголцпоор урагшилдаг. Намууд зөвшилцөх байх.