Г.Батхүү: Ард түмний сонголт жинхэнэ утгаараа УИХ-д туслаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2012.12.13

Г.Батхүү: Ард түмний сонголт жинхэнэ утгаараа УИХ-д туслаа

Өнөөдөр гурван гишүүн УИХ-ын чуулганы танхимд гишүүний тангаргаа албан ёсоор өргөлөө. УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Сарангэрэл, Г.Батхүү нар  тангараг өргөв. Энэ үеэр Г.Батхүү гишүүний сэтгэгдлийн сонслоо.

-Таныг тангараг өргүүлэхгүй гэж гишүүд буйдантай суулт зарлаж байсан?

Өнөөдөр УИХ-ын сонгууль шинэ хуулийн орчинтой болж, хууль хэрэгжиж байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Шинэчлэлийн эхлэл зөв тавигдаж байна. Өвөрхангайн будлиантай, булхайтай байсан тойргуудын асуудлыг шийдэх ёстой.

Түүнчлэн цаашдаа бусад сонгууль дээр хуулиа сайн хэрэгжүүлж, шударга сонгууль монголд явах нь зүйтэй гэж үзэж байна. Урьд нь сонгууль будлиантай боллоо гэж яригдсан ч дараа нь бүрэн эрх нь хэрэгжээд явчихдаг байсан. Харин одоо сонгогдож, нэр дэвшиж байгаа хүмүүс ч хариуцлагатай болж, сонгогчид нь ч хариуцлагатай сонголт өгдөг болжээ. Ард түмний сонголт жинхэнэ утгаараа УИХ-д туслаа.

-Д.Зоригтын асуудал юу болсон бэ?

Д.Зоригт гишүүний хувьд би өмнөөс нь хариулах боломжгүй. Д.Зоригт түр  түдгэлзсэн өргөдөл өгсөн байна лээ. Өөрийнх нь эсрэг гомдол гаргаад байгаа хүмүүсийг хүлээе, харья гэсэн байдлаар өргөдлөө өгсөн байх гэж таамаглаж байна. Түүнээс биш гишүүнээс бүрэн түдгэлзээгүй байгаа.