М.Сономпил: Эрчим Хүчний Яамны Сайд
2012.12.10

М.Сономпил: Цахилгаан, дулааны төлбөрийг бага багаар 5,10 төгрөгөөр л нэмнэ

Монгол Улсын нийт цахил­гааны 42 хувийг айл өрх хэрэг­лэдэг. Үлдсэн нь томоо­хон уул уурхай, үйлд­вэрүүд ашигладаг байна. ОХУ-аас нэг кВт-ыг нь 114 төгрөгөөр авдаг атлаа уул уурхайн компаниуд 88 төг­рөгөөр тооцож төлбөрөө төлдөг аж.

Эрчим хүчний дэд сайд Д.Дорж­пүрэв энэ талаар “Уул уурхайн компаниуд айл өрхтэй адилхан төлбөр төлдөг байж болохгүй. Эрчим хүчний зохицуулах хороонд уул уурхайн компаниудын цахил­гааны үнэд өөрчлөлт оруулах арга хэмжээ авах талаар үүрэг даалгавар өгсөн” гэж байсан. Энэхүү үүрэг даалгавар 2013 оноос эхлэн хэрэгжихээр болжээ.

Тодруулбал, он гараад дулааны үнэ одоогийнхоос 20 хувь, цахилгааны үнэ 15 хувиар нэмэгдэх юм байна.

Цахилгааны үнийн тухайд, айл өрхийн хэрэглээ 150 кВт/цагаас илүү гарвал 15 хувиар нэмэгдсэн үнэ төл­нө. Өөрөөр хэлбэл, 150 кВт/цаг хүртэлх цахилгаан хэрэг­лэсэн бол одоогийн үнэ хэвээр байх аж.

Ингэж нэмэгдэх болсон шалтгаан нь  эрчим хүчний салбар 44.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа учраас он гаргаад цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлагатай болсон гэнэ. Түүнчлэн уул уурхай, том бүтээн байгуулалтууд өрнөж байгаа энэ үед цахилгаан, дулааны хэрэгцээ улам нэмэгдэх тул энэ хэвээрээ алдагдалтай ажиллах боломжгүй гэж үзсэн байна.