Эрчим хүчий инженерүүдийн холбооны ерөнхийлөгч Р.Ганжуур
2012.11.27

Эрчим хүчний хэрэглээ, хангамж цаашдын чиг хандлага

Хөгжлийн чиг хандлагаТөвийн, Баруун бүсийн, Дорнод бүсийн, Алтай-Улиастайн Эрчим хүчний системүүд болон одоогийн Даланзадгадын ДЦС буюу Говийн бүсийн эрчим хүчний систем нь 2040 он гэхэд хоорондоо өндөр хүчдлийн цахилгаан дамжуулахагаарын шугамаар холбогдож Монголын Эрчим хүчний нэгдсэн системийг бүрэн бүрдүүлэх .юм.

Тавантолгой,Шивээ Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор, Адуунчулуун болон Могойн голын зэрэг нүүрсний уурхайнуудыг түшиглэсэн ДЦС-ууд, түүнчлэн Эг, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөн дээрх УЦС-ууд, Говийн болон төвийн бүсэдбаригдах том чадлын нар, салхины эх үүсвэрүүд, Дорнод бүсэд барих боломжтой цөмийн цахилгаан станц зэрэг эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн өөрийн орны өсөн нэмэгдэж буй хэрэглээг бүрэн хангах, мөн хөрш орнуудад экспортлох чадамжтай байхаар салбарын хөгжлийн болон бодлогын баримт бичгүүдэд төлөвлөгдсөн юм.

“МУ-ын Эрчим хүчний нэгдсэг систем хөтөлбөр”-ийн хэрэгжилт: Монгол улсын 21 аймаг, 333 сум суурин газрын 318 сум суурин газрыг төвлөрсөн эх үүсвэрээс, 15 сумыг сэргээгдэхэрчим хүчний эх үүсвэр болон дизель хосолсон эх үүсвэр ашиглан эрчим хүчээр хангаж байна.

“Монгол Улсын эрчимхүчний нэгдсэн систем хөтөлбөр”-ийн нэгдүгээр үе шат буюу ойрын хугацааны (2007-2012 он) төлөвлөгдсөн аргахэмжээнүүд хэрэгжилтийн шатандаа байна.

“100000 нарны гэрэл”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт:Өнөөдрийн байдлаар Монгол оронд сэргээгдэх эрчмийн эх үүсвэрүүдийг эрчим хүчний зориулалтаар ашиглах ажилбодит биелэлээ олж өнөөдөр манай орны 100000 гаруй малчин айл өрх, 15 сум сэргээгдэх эрчим хүч ашигланцахилгаантай болсон.

“100000 нарны гэрэл” үндэсний хөтөлбөр нь 2011 онд сүүлийн 20000 нарны эрчим хүчнийүүсгүүрийг хөдөөгийн малчид, хэрэглэгчдэд хүргэснээр бүрэн хэрэгжиж дуусах юм.

Эрчим хүчний төвлөрсөнсистемээс алслагдсан сумдын төвийг бие даасан нар, салхи, усны эрчим хүч ашиглан эрчим хүчээр хангах, мөн бусадэх үүсвэртэй хослон ажиллуулах зорилтыг тавьж одоогийн байдлаар 11 жижиг оврын УЦС, таван нар, салхихосолсон цахилгаан станц, найман нарны цахилгаан станц, нэг салхин цахилгаан станцууд сум, багийн төвийнцахилгаан хангамжид ашиглагдаж байна.

Түүнчлэн, Дөргөн, Тайширын дунд чадлын УЦС-ууд ашиглалтад орж баруунаймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэр болж байна.