Дарханы дулааны цахилгаан станц шинэчлэгдэв
Нээлтийн үеэр
2012.04.19

Дарханы дулааны цахилгаан станц шинэчлэгдэв

“Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд Дарханы дулааны цахилгаан станцад шинээр 35 мегаваттын хүчин чадалтай уурын турбиныг суурилуулах ажлын эхлэл тавигдлаа. Дархан хотод өсөн нэмэгдэж байгаа цахилгаан дулааны хэрэглээг хангах зорилгоор ХБНГУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шинээр турбогенераторыг суурилуулснаар тус станцын хүчин чадал нэмэгдэж жилд боловсруулах цахилгаан эрчим хүчний хэмжээ 415 сая кВт/цагт хүрэх юм. 


Төсөл хэрэгжсэнээр шинэ турбины уурын зарцуулалт буурах бөгөөд нэгж бүтээгдэхүүний өртөг буурахаас эхлээд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг 30 хүртэл хувиар бууруулах ач холбогдолтой ажээ. Тиймээс “Дарханы ДЦС” төрийн өмчит хувьцаат компани ХБНГУ-ын КИ ЭФ ДАВЛЮ банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 35 мегабаттын хүчин чадал бүхий шинэ уурын турбин суурилуулах төслийг хэрэгжүүлэх ажил дөрөвдүгээр сарын 01-ний өдөр эхэлж байна.

Шинэ уурын туриныг суурийг тавихаар ЭБЭХЯ-ны сайд Д. Зоригт, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, ЭБЭХЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэв, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар Эрдэнэбилэг ХБНГУ–ын элчин сайдын яамны дэд хурандаа, Батлан хамгаалахын орлогч атташе, өмгөөлөгч Маркус Райнберг, ОХУ–аас Дархан–Уул аймагт суугаа ерөнхий консул Мостыка Иван Сергеевич болон төрийн өмчит компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Дархан хотод ажиллав.

Эрчим хүч дулааны хэрэглээг бүрэн хангаснаар Дархан–Уул аймгийнхны цахилгаан дулаан, эрчим хүч, цэвэр халуун усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болж байгааг онцолж байгаа юм. Мөн цаашид баригдах олон арван үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж , үйлдвэрлэлээ дагаад ажилгүйдлийг бууруулахаар ажиллаж байгаагаа аймгийн засаг дарга мөн энэ үеэр хэлж байлаа.
Эх сурвалж
Эрдэс баялаг эрчим хүчний яам
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.