2012.12.07

Н.Энхбаярын шүүх хурлаас бүх зүйл шалтгаална

Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал Улсын дээд шүүх дээр болж байгаа билээ. Харин өчигдөр түүний биеийн байдлын талаар намын гишүүд болон эмч нар мэдэгдэл хийсэн. 

Эмч нарын үзлэгээр биеийн байдал маш хүнд гарсан бөгөөд биеийн жин нь нэлээдгүй хасчээ. Хоол идэх хүсэл байгаа ч хоолоо шингээхгүй, бөөлжиж байгаа гэнэ.

Цусан дахь шинжилгээгээр элэгний үйл ажиллагааг муутгадаг бодисын хэмжээ ихэссэн. Өөрөөр хэлбэл элэгний үйл ажиллагаа тааруу болж байна гэсэн үг.  Арьс шарлалт ихтэй. Хүний биед амин чухал бодисын хэмжээ хэвийн хэмжээнээс буурч байгаа ажээ. Хэдийгээр эмийн болон амин дэмийн эмчилгээ хийлгэж байгаа ч үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаа гэв.

Н.Энхбаярын элэгний үйл ажиллагаа алдагдаж, бөөрний дутагдалд оржээ

Одоогоор Н.Энхбаяр II эмнэлгийн өрөөнд байгаа бөгөөд яг үүдэнд нь цагдаа хянагчтай байгаа ажээ.
Улсын клиникийн II эмнэлгийн эмч нар мэдээлэл хийх үеэр Хүний гавьяат эмч Л.Жамбалжавын хэлж буйгаар Н.Энхбаярын
элэгний үйл ажиллагаа алдагдаж, бөөрний дутагдалд оржээ. Зүрхний ажиллагаа суларч,  даралт нь 90, 60 байгаа гэв.

Ийм нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг дээд шүүхийнхэн хэрхэн харгалзаж үзэх нь тодорхойгүй байна. Н.Энхбаярт 4 жилийн ял төлөвлөөд байгаа ч түүнийг хэлмэгдүүлэн шоронд хорьвол МАХН-ы зүгээс Засгийн газарт байгаа гишүүдээ эргүүлэн татаж, улс төрд тогтворгүй байдал үүсгэхээ мэдэгдээд байгаа билээ.

Хэрэг хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Бид үргэжлүүлэн мэдээлэх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.