Энхбаярыг жижиг зүйлээр ороож, ард нь жинхэнэ авилгагчыг хамгаалах ажиллагаа явагдаж байна
Д.Бямбасүрэн: Монгол Улсын Ерөнхий сайд асан
2012.12.05

Энхбаярыг жижиг зүйлээр ороож, ард нь жинхэнэ авилгагчыг хамгаалах ажиллагаа явагдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн:

-Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэх нэрийн дор энэ асуудлыг сөхөж Монголын нийгэмд ихээхэн шуугиан тарилаа. Шүүх хурал анх удаа Монгол түмний өмнө нээлттэй болж, чухам юу яриад байгаа юм, яаж яриад байгаа юм бэ гэдгээ гэдэс дотортой нь гаргаж ард түмэндээ харууллаа.

Түүнээс надад төрсөн итгэл үнэмшил юу вэ гэвэл, нийгмийнхээ халуун цусыг сорж байгаа жинхэнэ авлигачдыг гаргаж ирэхийн оронд Н.Энхбаяр гэдэг хүнийг янз бүрийн жижиг. сажиг зүйлээр ороож, өөрөөр хэлбэл золигт гаргах маягаар авлигачдыг хамгаалах үйл ажиллагаа явж байна уу гэж бодож байна.

Жишээ нь Орос оронд зэвсгийн худалдааны асуудал хариуцаж байсан хүмүүсийг бөөнөөр нь авч үзэж асуудлыг шийдэж байна. Аль ч төр, засгийн үед эргэлзээтэй асуудал гардаг. Шийдэх асуудлууд байдаг. Н.Энхбаяр гэдэг хүнийг шалгахгүй гэсэн үг биш.

Гэтэл тэр хүн дээр ямар асуудал аваачиж тохож вэ гэвэл, Солонгосоос ном ачуулсан, Японоос телевизийн камер авчирсан гэх мэтийн асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тохно гэдэг дэндүү арчаагүй аргаар оролдож байна гэж бодож байна. Намайг зарим нь Н.Энхбаярыг өмгөөлж байна, буриад нь буриадаа хамгааллаа гэж ярьдаг. Интернэтэд тэгж бичсэн харагдсан. Гэвч, түүндээ гол биш юм.

Ашигт малтмал, эрдэс баялгийн асуудал, улстөрийн хүчнүүдийн асуудлыг шалгах хэрэгтэй. Томоор шалгаж, олны өмнө гаргаж тавих хэрэгтэй.

Хоёр шатны шүү хурлаас харахад их өрөвдөлтэй зүйл боллоо. Анхан шатны шүүх хурал ерөөсөө олон түмний өмнө жинхэнэ ардчилсан шүүх биш, би түүнийг чинь Сагсайдах гэж хэлээд авсан нэг тиймэрхүү л зүйл болсон.

Өөрөөр хэлбэл, хэрэг тулган хүлээлгэх. шийтгэх нь гол асуудал болж гарлаа шүү дээ. Харамсалтай нь Нийслэлийн шүүх тэр чигээр нь баталж гаргалаа. Гэрч байлцуулдаггүй, нотлох баримтуудыг шинжилдэггүй ийм шүүхийг ер нь яаж шүүх гэж хэлэх юм бэ.

Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн хувьд жаахан ухаалаг хандаасай гэж бодож байна. Тийм чадвар байх нь уу, үгүй юу. Ер нь тэгээд Монголын шүүх яаж ажиллаж ирсэн бэ, одоо ямар байна вэ гэдгийг  телевизийн шууд нэвтрүүлэг олон нийтэд харуулсан шүү дээ. Асуудал ингэж будлиад байх юм бол Монголын хүрээнээсээ гарч, НҮБ, олон улсын шүүхэд хүртэл хэмжээнд очихыг үгүйсгэхгүй. Тэр хүргэчихэлгүй энд нь асуудлыг шударгаар шийдэж, гарц хайя гэвэл Дээл шүүхэд боломж бий.