Хууль дүрэм сахидаг орны 53-рт Монгол жагсав
Үзүүлэлт бүрт 0-1 оноо өгсөн бөгөөд оноо бага байх тусам тухайн орон муу үзүүлэлттэй гэсэн үг аж.
2012.12.04

Хууль дүрэм сахидаг орны 53-рт Монгол жагсав

Америкийн “World Justice Project” төрийн бус байгууллагаас дэлхийн улс орнуудын “Хууль дүрэм 2012” буюу “The Rule of Law Index 2012” чансааг шинэчлэн гаргалаа. 2010 оноос эхлэн гарсан энэхүү чансааг тухайн улс оронд хууль дүрмийг хэрхэн сахиж, мөрд өж байгаагаар дүгнэдэг аж. Энэ жил дэлхийн 97 орны хууль дүрмийг төрийн байгууллагын эрх мэдлийн хязгаарлалт, авлига, аюулгүй байдал болон дэг журам, үндсэн эрхийн хамгаалалт, төрийн байгууллагуудын нээлттэй байдал, хууль дүрэм сахиж буй байдал, иргэний шүүх, эрүүгийн шүүх гэсэн найман үзүүлэлтийн дагуу судлаачид, олон нийтийн санал асуулгаар тодруулсан байна.

Уг жагсаалтын эхний байрт Хойд Европын Швед, Дани, Норвеги, Финланд, Голланд улс бичигдэж, Бангладеш, Пакистан, Венесуэл, Зимбабве, Камерун сүүл мушгижээ. Манай улс 97 орноос 53 дугаар байрт буюу дундаас доош түвшинд шалгарсан байна.

Харин Хятад 69, Орос 86 дугаар байрт багтжээ.

Манай улсыг “The Rule of Law Index 2012” чансаанд хэрхэн дүгнэснийг үзье.

Монгол-дундаас доод түвшинд орсон. Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг. Гурван сая хүн амтай. 62 хувь нь хотод амьдардаг. Нийт оноо 0.52, байр 53. Үзүүлэлт тус бүрээр

1. Засаг төрийн эрх мэдлийн хязгаарлалт 0.50 оноо 97 орноос 63 дугаар байр

2. Авлига 0.40 оноо 67 дугаар байр

3. Аюулгүй байдал болон дэг журам 0.75 оноо 43 дугаар байр

4. Үндсэн эрхийн хамгаалалт 0.62 оноо 46 дугаар байр

5. Төрийн байгууллагуудын нээлттэй байдал 0.35 оноо 93 дугаар байр

6. Хууль дүрэм сахих байдал 0.48 оноо 60 дугаар байр

7. Иргэний шүүх 0.53 оноо 54 дугаар байр

8. Эрүүгийн шүүх 0.54 оноо 38 дугаар байр Монгол Улс аюулгүй байдал болон дэг журмын үзүүлэлтээр дундаас доош түвшний орнууд дотроо тавдугаар байр, хүний үндсэн эрхийг хамгаалах тал дээр хоёрдугаар байр эзэлсэн. Монголд хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд нь Засгийн газраас хараат бус байдалд ажилладаг. Иргэний болон Эрүүгийн шүүх сайн дүгнэлттэй гарсан. Харин төрийн байгуллагуудын нээлттэй байдлаар 97 орноос 93-т орсон нь тус оронд ард иргэд төрийн байгууллагад хандах, мэдээлэл авахад хүндрэлтэй байдгийг харууллаа. Мөн авлига болон засаг төрийн бүх салбарт хувийн ашиг сонирхол их байгаа нь асуудалтай байна гэжээ.