Монголын эдийн засгийг Хонконгод хэлэлцэнэ
Хонконгод энэ сарын 26-нд Монголын эдийн засгийн талаар хэлэлцэх дугуй ширээний уулзалт болно.
2012.11.20

Монголын эдийн засгийг Хонконгод хэлэлцэнэ

Монголын эдийн засгийн талаар хэлэлцэж, Монголд хөрөнгө оруулах боломж бололцооны талаар санал солилцох дугуй ширээний уулзалтыг энэ сарын 26-нд Хонконгод товложээ.

Монгол Улсыг төлөөлөн Хонконг Засаг захиргааны онцгой бүст суугаа Ерөнхий консулын санаачлагаар Хонконгийн Засгийн газрын Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгийн бирж, Худалдааг дэмжих зөвлөл, Монголыг Хөрөнгийн бирж хамтран зохион байгуулж буй уг уулзалтаар Монголын эдийн засгийн нийт салбарын жижиг, дунд, стратегийн төслүүдийг Хонконгийн банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай холбоход дэмжлэг үзүүлэх зорилго тавьжээ.

Нийт 100 гаруй хөрөнгө оруулагч, байгууллага оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ.

Тиймээс уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, банк санхүү, санхүүгийн үйлчилгээ, технологи, харилцаа холбоо, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгийн сэдвээр өргөн хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

Уг уулзалтад одоогоор "BNP Paribas", HSBC, BNY, "Macquire", "CM", "Swiss Credit", "JP Morgan", "Goldman Sachs" зэрэг банк, Австрали, Сингапур, Голланд, Япон, Хонконгийн Нийт 100 гаруй хөрөнгө оруулагч, байгууллага оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа гэнэ.