Грекийн парламент дампуурлаас гарах төсвөө баталлаа
2012.11.13

Грекийн парламент дампуурлаас гарах төсвөө баталлаа

Грекийн парламент 2013 оны төсвөө баталсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ингэснээр тус улс олон улсын тусламж авах гол шаардлагаа хангаж буй юм байна.

“Уолл Стрит Жоурнал”-д бичсэнээр шинэ төсвийг 167 гишүүн зөвшөөрч, 128 нь эсэргүүцэн, дөрөв нь санал өгөхөөс татгалзсан байна.

Уг төсөвт зардлыг 9.4 тэрбум еврогоор танах тухай заасан аж.

Ийм арга хэмжээ авснаар 2013 онд Грекийн төсвийн алдагдал ДНБ-ий 5.2 хувьд хүрч буурна гэж тооцоолжээ. Өдгөө энэ үзүүлэлт 6.6 хувьтай байгаа юм байна.

Ирэх оны төсвийг баталсантай холбогдуулан Афинд парламентын ордны гадна 15 мянган хүн төрийн зардлыг танасныг эсэргүүцэн жагсчээ.

Үүнтэй зэрэгцэн өчигдөр Евро бүсийн орнуудын Сангийн сайд нар Грект олгох 31.5 тэрбум еврогийн ээлжит тусламжийн багцаа батлахаар болсон аж.

Грекийн парламент энэ сарын 7-нд ээлжит баримтаа баталсан. Энэхүү баримтад төсвийн зардлыг 2016 он хүртэл 18.5 тэрбум еврогоор бууруулах, тэтгэврийн насыг 67 болгож нэмэгдүүлэх, төрийн албаны цалингийн доод хэмжээг багасгах, нийгмийн хөнгөлөлтийн заримыг цуцлах асуудлыг тусгасан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.