Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ
Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүд /нэг дэх хэлэлцүүлэг/
2012.10.11

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд  Н.Алтанхуяг танилцуулсан юм. 

Ирэх оны төсвийн орлого 7 их наяд төгрөг байх бөгөөд энэ жилийн төсвөөс 1,8 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ хэмээн төсөвлөсөн байна. Энэ удаа татвар нэмэгдүүлэхгүй харин зарим хөнгөлөлтүүд, тухайлбал газрын тос боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлт, зуун сая төгрөгөөс дээш хадгаламж эзэмшигчдэд үзүүлэх хөнгөлөлтийг зогсоох тухай санал оруулж байгаа юм байна.

Д.Оюунхорол гишүүн төсвийн талаар асуулт асуув

Б.Баярцогт гишүүн ерөнхий сайдын илтгэлтэй холбоотой 4 асуулт асууллаа

С.Бямбацогт гишүүн: Ерөнхий сайдын багцд байгаа 50 тэрбумийг тодорхой задлах хэрэгтэй 

Ө.Энхтүвшин гишүүн: Төсвийн тооцоо зөрөөд байна

Б.Бат-Эрдэнэ гишүүн: Ерөнхий сайд хүн болгоныг загнахаа болих хэрэгтэй

Н.Энхболд гишүүн: Шинчлэлийн хөтөлбөрт тодорхойгүй 50 тэрбум төгрөг байна

М.Сономпил гишүүн: ТЭЦ5-г барина гэхдээ шийдвэрлэх асуудал их байна

Я.Санжмятав: Ажилтай орлогтой болгох том зорилго тавьсан байгаа

Шинэ хөрөнгө оруулалтын зардалд 300 тэрбум төгрөгийг тусгасан байна. Төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас хэтрүүлэхгүй, эдийн засгийн бодит өсөлт 13,5 хувьтай байна гэсэн төсөөлөлтэй төсвийн төслийг боловсруулсан байна.  Ер нь төсөв баталдаг арга барилд өөрчлөлт оруулан урт хугацаанд буюу дөрвөн жилээр хөрөнгө оруулалтаа төлөвлөж байхаар болж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаад байгаа юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж эхэлснээр энэ өдрийн үдээс өмнөх хуралдаан завсарласан.