С.Бямбацогт: "АН халамжийг хавтгайруулж өгөх гээд байна"
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд байв. Хуулиудын төслийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулга хийхдээ нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, төсвийн урсгал зарлагын эхний 7 сарын гүйцэтгэлийн талаар мэдээлэл өгсөн.
Нийгмийн халамжийн тухай хуулийг 2005 онд УИХ-аас шинэчлэн батлахдаа бусад салбарын хууль тогтоомжтой нийцүүлэх гэсэн нэрийдлээр аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын дарга нарыг аймаг, дүүргийн Засаг дарга нар томилж чөлөөлөхөөр болсон. Үүнээс шалтгаалан нийгмийн халамжийн үйлчилгээг орон нутагт гардан хүргэх үйл ажиллагаа нь нийгмийн халамжийн бодлогоос хөндийрөх, орон нутгийн улс, төрийн албан тушаалтны мэдэлд шилжин халамжийг хавтгайруулах хандлагатай болгосон гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.