Г.Баярсайханы гэрэлтүүлэг талархал хүлээжээ
2011.03.24

Г.Баярсайханы гэрэлтүүлэг талархал хүлээжээ

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан чуулганы завсарлагаар өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтойгоо уулзжээ.
Тэрбээр намрын чуулганаар УИХ-аар батлан гаргасан хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй танилцуулж иргэдийн санаа бодлыг сонссон байна. Иргэд сонгогчид уул уурхайг ашиглах, түүнээс орж ирж буй ашгийг иргэдэд хэрхэн хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй зүйлд зарцуулах талаар санал солилцжээ. Уулзалтын үеэр найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг 400 гаруй иргэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль иргэдийн амьдралд нийцэхгүй байгаа талаар гомдол мэдүүлсэн байна. Тухайн хуулийг УИХ-ын гишүүд эргэж харах талаар санал тавина гэдгээ Г.Баярсайхан гишүүн сонгогчдод хэлсэн байна. Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчид эрхэм гишүүний санаачлан тойрогтоо хийлгэсэн гэрэлтүүлгийн ажлыг 2010 онд дүүргийн иргэдийн төлөө хийсэн хамгийн үр ашигтай ажил болсон хэмээн талархал хүлээжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.