Улс төрчдийн хишиг:
Бид өмнө нь улстөрчдийн сангийн тухай хөндөж байсан билээ. Энэ удаад зарим улстөрч сангаасаа ямар хэмжээний хөрөнгө юунд зарцуулсныг хүргэж байна.
"Мал хамгаалах сан"
Тэрээр дээрх санг санаачлан байгуулснаас гадна малчдын эрх ашгийг хамгаалах "Дорнод малчин" холбоог 2008 онд байгуулан тэргүүнээр нь ажиллаж буй. Мөн "Монгол мал" үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн дэд дарга. Бэлчээрийн тухай хууль, Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. П.Алтангэрэл гишүүн "Мал хамгаалах сан"-даа 80.2 сая төгрөгийн дүрмийн сан бүрдүүлжээ. Уг сангаас хадлангийн механикжсан гурван салаа байгуулж, Баянтүмэн, Хэрлэн сумын 43 өрхөд 2000 толгой мал айл өрхөд өгчээ.