Дараах аймаг, нутгаар бэлчээрийн даац хэтрээд байна
Өнөөдөр бэлчээрийн даац хэтэрсэн, цаг агаарын гамшигт үзэгдэл, ган, зудны байдал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх төлөвтэй байгаа талаар ХХААХҮЯ-аас мэдэгдэж байгаа билээ.
Аймаг, нутгаар нь аваад үзвэл даац хэтрэлт дараах байдалтай байна.
Өмнөговь, Дундговь аймгуудын бүх сум, Баянхонгор, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Увс, Өвөрхангай, Дорноговийн зарим сумдын нутгаар бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна.
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Баян-Өлгийн Улаанхус, Алтай, Булган, Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Дуут, Дөргөн, Чандмань, Булган, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Говь-Алтайн Баян-Уул, Жаргалан, Тайшир, Шарга, Тонхил, Бугат, Эрдэнэ, Бигэр, Чандмань, Цээл, Завханы Тосонцэнгэл, Дөрвөлжин, Баянхонгорын Өлзийт, Жинст, Богд, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянговь, Баянлиг, Өвөрхангайн Гучин-Ус, Төгрөг, Баянгол, Уянга, Нарийнтээл, Богд, Архангайн Тариат Хангай, Хашаат, Булганы Гурванбулаг, Баяннуур, Рашаант, Сэлэнгэ, Дорноговийн Хатанбулаг, Хөвсгөл, Мандах, Иххэт, Алтанширээ сумд болон Өмнөговь, Дундговь аймгуудын бүх сум орж байна. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул отор нүүдэл хийх зайлшгүй шаардлагатай байна.