Пхеньяны төв талбайд байсан К.Маркс, В.Лениний хөргийг буулгажээ
Баярын жагсаал, төрийн хэмжээний бусад хүндэтгэлийн арга хэмжээ болдог төв талбайд асар том хэмжээтэй эдгээр хөрөг сүүлийн хэдэн арван жилийн турш байсан юм. Марксизм-ленинизмийн номлолыг Хойд Солонгосын албан ёсны үзэл суртал болох чүчхэйн үзэлд тааруулан засварлахаар болсон тэр үед ч уг хөргүүд байсаар байсан бөгөөд коммунист Солонгосын авч буй энэ содон арга хэмжээг шинжээчид тус улсын эрх баригчид улс төрийн чиг шугамаа өөрчлөж байгаатай холбон тайлбарлаж байна. Хойд Солонгосын Ким Чен Ун улс орныхоо нийгмийг илүү нээлттэй, цэргийн дээд удирдлагаас илүү хамаарал багатай байлгахыг болгоомжтойгоор хичээж буй энэ үед ийм явдал болсон нь сонирхолтой юм.