2012.09.17

Н.Золжаргал: Инфляцийг нэг оронтой тоонд барих боломж бий

Монголбанкныерөн­хий­лөгчөөртусгазрындэддаргаасанН.Зол­жаргалыгтомилсон. УИХ-аастүүнийгугалбанту­шаалдто­милс­ныдараасэтгүүл­чиддараахьтод­руул­гыгавлаа.

-Монголбанкныерөн­хийлөгчөөражил­лахболлоо. Улсорныэдийнзасгийнасуу­дал­тайхолбоотойзөв­лөм­жүүдийггишүүдийнзү­гээсөгчбайна. Ягямарасуудалдньэхлээдан­хаарлаахандуулахвэ?

-УИХ-ын гишүүдээс хэд хэдэн санал гаргаж, яаж ажиллавал эдийн засаг, инфляц, валютын ханшийг тогтвортой байл­­­гах вэ гэдэг санал зөвлөмжийг өгч байна. Хамгийн гол нь санхүү­гийн сектор дээр шинэч­лэл хэрэгтэй байгаа. Мөн Монголын эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Одоо байгаа бүтцээрээ бид олон жил явсан. Үүний гайгаар эдийн засгийн огцом хө­дөлгөөн хийдэг байсан. Тиймээс санхүүгийн сек­торт шинэчлэл чухал. Үнийг хийж, шинэчлэлийг буй болгох хэрэгтэй байна.

-Засгийнгазрынмө­рийнхөтөлбөртинф­ля­цийгнэгоронтойтоондбарихзаалторсон. Үүнийгяажхангахвэ?

-Инфляци гэдэг бол санхүүгийн сектороос шалтгаалдаг. Эрэлт, ний­лүү­лэлтээсээ шалт­гаа­лаад инфляци хэл­бэл­зэнэ. Гэнэтийн "шок"-уу­дад Засгийн газраас арга хэмжээ авбал үүнийг зо­хицуулах боломжтой бай­даг. Шинэ Засгийн газрын мөрийн хөтөл­бөрт энэ талаар тодорхой зүйлийг тусгасан байна лээ. Тиймээс инфляцийн гарал үүсэлтэй нь тэмцвэл үр дүнд хүрэх байх. Мон­голбанкны зүгээс сан­хүү­гийн шинэчлэлээ  сайн хийгээд байвал огцом өсөлтүүдийг хязгаарлаж болох юм.

-Төгрөгийнханшсу­ларчвалютынханшөс­сөөрбайгаа. Энэасуу­далдяажанхаарахвэ?

-Ханшийн талаар Мон­голбакны бодлого гэж байдаг. Мөнгөний бод­­логыг УИХ-аас ба­тална. Гэхдээ ханшийг аль өнцгөөс харах вэ гэ­дэг нь нэн чухал. Ту­хайл­бал, дотоодын үйлд­вэ­рийг дэмжих талаас нь харвал төгрөгийн ханш сул баймаар. Гэтэл ханш чанга байх нь манай улсын гадаад худал­даанд шууд нөлөөлдөг. Ер нь, Монголбанкны баримтлах бодлого нь төгрөгийн ханшийг огцом өсгөж, эдийн засагт шоок үүсгэхгүй байхыг л бодож ирсэн. Үүнийгээ үргэлж­лүүлнэ.

-МонголбанкныүйлажиллагаандЗасгийнгазархутгалдахгэдэг. Яажхараатбайхвэ?

-Монголбанкны үйл ажиллагаа Мон­голбанк­ны тухай хуулиар л зо­хи­цуулагддаг. Үүний дагуу явж ирсэн. Өнгөр­сөн дөр­вөн жилийн хуга­цаанд Засгийн газар ма­най ажилд оролцсон тал бий.

Эх сурвалж
Өдрийн сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.