2012.09.10

Саудын Араб 2030 он гэхэд нефтьгүй болно

«Citigroup »-ийн баримтад дурдсанаар Саудын Араб улс 2030 он гэхэд экспортлох нефтьгүй болох төлөвтэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд нефтийн үнэ эрс өснө гэсэн үг юм.

 

Саудын хаант улс нь дэлхийн томоохон нефть үйлдвэрлэгч орон. Тус улс дэлхийн зах зээл дээр нийт нефтийн 13 хувийг дангаараа нийлүүлдэг. Гэвч сүүлийн жилүүдэд Саудын Араб цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангахын тулд нефтиэ их хэмжээгээр олборлох шаардлага гарсан. Тиймээс экспортын хэмжээгээ бууруулах төлөвтэй байгаа аж. Энэ талаар «Citigroups-ийн шинжээч Хейди Реман «Хэрвээ юуг ч өөрчлөхгүй, энэ хэвээр  явбал  Саудын Араб  2030 он гэхэд экспортлох нефтьгүй болно» гэж мэдэгджээ.

 

Саудын Араб улс нийт олборлосон нефтийнхээ 25 хувийг дотооддоо ашигладаг бөгөөд цахилгаан эрчим хүчинд зарцуулах түлшний 50 хувийг нефтиэр хангадаг байна. Гэтэл тус улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр найман хувиар өсөх болсон тул 2032 он гэхэд хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Саудын Араб нар болон цөмийн энергиэр энэхүү хэрэгцээгээ хангахаар төлөвлөсөн.

 

Гэвч Реман саудуудын цөмийн төлөвлөгөөнд эргэлзэж буйгаа илэр-хийлсэн аж. Яагаад гэвэл санхүүжилт, реакторуудыг цөл газарт хөргөхөд асуудалтай, хөрөнгө мөнгө илүү зарах эрсдэлтэй зэргээс шалтгаалан саудууд цөмийн энергийг бараг л ашиглахгүй. «СШ§гоир»-ийн шинжээч «Хэрвээ эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсч, түлшээ өмнөх шигээ хангасаар байвал Саудын Араб бидний дүгнэлтээр 2030 он гэхэд нефтийн цэвэр импортлогч орон болно» гэж мэдэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.