Г.Баярсайхан: Ес зүйн доголдол гаргасан сайд нарт хариуцлага тооцно
2010.12.01

Г.Баярсайхан: Ес зүйн доголдол гаргасан сайд нарт хариуцлага тооцно

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Г.БАЯРСАЙХАНААС зарим зүйлийг тодрууллаа.

 
-Ёс зүйн дэд хороог байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд танай дэд хороо ямар ажил амжуулав. Ер нь хэдэн удаа хуралдсан бэ?
 

-Олон жил ярьж байж ёс зүйн дэд хороог байгуулсан. Гэхдээ ажлын үр дүнг хуралдсан тоогоор үнэлэх нь өрөөсгөл ойлголт байх. УИХ дээр Ёс зүйн дэд хороонд хамааралтай ямар үйл явдал болж байна, түүнийг Дэд хороо үйл ажиллагаандаа хэрхэн тусгаж байна гэдэг нь чухал. Өөрөөр хэлбэл, Дэд хороо УИХ дээр болсон үйл явдлаар дүгнэлт гаргаад УИХ-ын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаагаар нь ажлыг үнэлэх байх. Одоо ёс зүйн дүрэм нь батлагдсан, бүрэлдэхүүн нь тодорхой болсон. Ажиллахад ямар нэгэн саад бол алга. Тиймээс ч өнгөрсөн хавар Дэд хороо анхны хуралдаанаа хийж цаашид явуулах ажлынхаа төлөвлөгөөг баталсан. УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт мониторинг хийх санал дэвшүүлсэн ч олонхи дэмжээгүй. Уг нь УИХ-ын гишүүний хувийн амьдралаас бусад мэдээлэл иргэдэд нээлттэй, тунгалаг байх ёстой гэж би үздэг юм. Ийм л байр суурь баримталдаг.

 
-Тухайлсан хувь гишүүнтэй холбоотой ямар нэгэн гомдлыг танай Дэд хороо хэлэлцсэн үү?
 

-УИХ-ын гишүүнтэй холбоотой гэвэл гадаад айлчлалын тухай гомдол бий. Гадаадын байгууллагын урилгаар, тэднийхээ зардлаар гадаадад зорчсон тухай гомдол ирсэн юм. Манай нэг сайд бөгөөд УИХ-ын гишүүнтэй холбоотой гомдол л доо. Тэрийг ёс зүйн дэд хороо судалж байгаа. Дотоод дүрмийнхээ дагуу би энэ асуудлыг хянуулахаар Ц.Мөнх-Оргил гишүүнд шилжүүлсэн. Ц.Мөнх-Оргил гишүүн судалсныхаа дараа Дэд хороонд асуудлыг оруулж хэлэлцүүлнэ.

 
- Энэ гомдол С.Баярцогт сайдтай холбоотой юу. Лондоны хөрөнгийн биржид "Айванхоу майнз"-ын арилжааг нээх хонх цохисон тухай гомдол байх аа?
 

-Тийм ээ. Энэ асуудлыг Ц.Мөнх-Оргил гишүүн хариуцаж дүгнэлт гаргах юм. Хянаж дуусаад дүгнэлтээ ёс зүйн дэд хороонд оруулж хэлэлцүүлэх юм.

 
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь эргээд сөрөг нөлөөлөлтэй холбох талаар хүмүүс ярьж байна. Адилхан гишүүний бүрэн эрхтэй болохоор чуулганы танхимд суугаа УИХ-ын гишүүдийг үл тоосон байдлаар ханддаг ч юм уу. Жишээлбэл, С.Баярцогт сайд УИХ-д асуудал оруулж байгаа хэрнээ нэг цаг 30 минут хоцорсноо замын түгжрэлээс болсон гэж тайлбарлаад л. Д.Зоригт сайд болохоор УИХ-ын ажлын хэсэгт шаардлагатай мэдээлэлгаргаж өгөхгүй хэдэн cap гуйлгаад л. Энэ байдлаас нь болж дээрх хоёр сайдад хариуцлага тооцуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Еренхий сайдад явуулжээ. ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэрхэн хүлээн авч байгаа вэ?
 

-Мэдээж сайд нарын ажлын чанарын талаар Дэд хороо хэлэлцэх нь өрөөсгөл. Үнэхээр ажил ихтэй, ачааллаа дийлэхгүй болохоор зарим асуудлыг хойшлуулахыг үгүйсгэхгүй. Гэхдээ УИХ, Засгийн газрын гишүүн байлаа гээд УИХ-ын үйл ажиллагаанд доголдол учруулах үйлдэл нь хийх нь яах аргагүй ёс зүйн доголдол. Би С. Баярцогт сайдыг санаж байна. Нэг цаг 30 минут хотын хөдөлгөөнд явлаа гэсэн тайлбар хийж баЙна лээ. Уг нь тэр хүн 10.00 цаг гэхэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж чуулганы танхимд зохих суудалдаа сууж байх ёстой. ёс зүйн дэд хороо тийм л шаардлага тавих болно. Тэр хүн нисч ирнэ үү, гүйж ирнэ үү, машинаараа давхиж ирнэ үү бидэнд хамаагүй. Үнэхээр түгжрэлтэй байна гэвэл хоёр цагийн өмнө бос л доо. Тийм тайлбар бидэнд хэрэггүй. Яг цагтаа тэр хүн чуулганы танхимд сууж байх үүрэгтэй.

 
-УИХ-ын дарга хариуцлага тооцох тухай бичиг явууллаа. Ер нь ямар хариуцлага хүлээлгэдэг юм бэ. Жишээ нь, танай Дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх үү. Бас хариуцлага тооцож чадах уу?
 

-Дэд хорооны хувьд ёс зүйн асуудлыг нь авч хэлэлцэнэ. С.Баярцогт, Д.Зоригт сайдын хариуцлагагүй байдлын талаар Дэд хороо ямар ч гэсэн ярилцах болно гэдгийг л хэлье. Харин хуралдсаны дараа ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой болно шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.