2012.09.05
Нийтийн бие засах газарт хоёроос илүү ялаа байвал торгоно
Нийтийн бие засах газарт хоёроос дээш ялаа байх "эрхгүй". Хэрэв үүнээс олон ялаа "цуглуулбал" торгууль төлнө. Энэ бол өнгөрсөн тавдугаар сараас БНХАУ-ын нийтийн бие засах газруудад мөрдөж эхэлсэн журам. ВВС-гийн мэдээлснээр Бээжин хотын мэргэжлийн хяналтынхан cap бүр нийтийн бие засах газруудаар явж, ялааны "тооллого" хийх бөгөөд журам зөрчсөн газарт өндөр торгууль тавих гэнэ. Нэг эмэгчин ялаа 4-5 хоногт 500 хүртэл өндөг гаргадагтай холбоотойгоор ийм журам гаргасан уу, ямартай ч үүнээс олон ялаа байлгавал торгууль төлөх аж. Ийм арга хэмжээг зөвхөн Бээжинд ч биш, Цянси мужийн Наньчан хотын захиргаа хэрэгжүүлж байгаа. Гэхдээ тэндхийн нийтийн бие засах газрын нэг өрөөнд гурван ялаа байж болох гэнэ.
Харин Хайнань арлын Санье хотын нийтийн бие засах газарт ширхэг ч ялаа байх ёсгүй. Учир нь тэндхийнхэн нийтийн бие засах газрын ариун цэврийг хамгийн чухачд тооцдог аж. Саньед ийм газар 100 байдаг. Эл арга хэмжээг 2008 оноос хэрэгжүүлэхээр бэлтгэж, 12000 нийтийн бие засах газрын цэвэрлэгээнд 57 сая ам.доллар зарцуулсан ажээ. Дашрамд дуулгахад, Энэтхэг, Хятадад гэртээ бие засах өрөөгүй айл хэдэн сая байдаг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.