Г.Баярсайхан: Нэг намын араншин, дотоод зөрчлөөс болж хуульд өөрчлөлт оруулна гэдэг буруу жишиг
УИХ-ын гишүүн, Бай­галь орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­рооны дарга Г.Баярсайхан
2012.08.17

Г.Баярсайхан: Нэг намын араншин, дотоод зөрчлөөс болж хуульд өөрчлөлт оруулна гэдэг буруу жишиг

УИХ-ын гишүүн, Бай­галь орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хо­рооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.
-Та Байгаль орчин, хүнс, хөдөө ажахуйн байнгын хорооны дарга болсон. Ямар ажлыг хамгийн түрүүнд хийж эхлээд байна вэ?
-Байнгын хороо бол УИХ-ын бүтцийн байгуул­лага. Тиймээс 2012 оны хаврын чуулганаар арван багц хууль баталсанаас хойш Байгаль орчны яам, манай байнгын хорооны ач холбогдол нэлээд өн­дөр болж байгаа. Яагаад гэвэл уул уурхай, үйлд­вэр­лэлийн энэ их өсөлт­тэй үед байгаль орчны асуудалд хяналт тавих, хамгаалах явдал чухал байна. Эдгээр багц хуульд байгаль орчныг сүйтгэж, хохирол учруул­сан бол үйлдвэрлэл явуу­лах эсэхийг хамгийн эц­сийн мөчид орон нутгийн иргэд шийддэг байх гэх мэт чухал заалтууд багт­сан. Тиймээс дээрх хуу­лиудыг хэрэгжүүлэхийн төлөө, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана.

Өнөөдрийн байдлаар манай байнгын хороо төлөвлөсөн ажлуудаа хийж байна. Намрын чуул­ганаар хэлэлцэх асуу­дал болох хүнсний аюулгүй байдлын тухай хууль, Бэлчээрийн тухай, Газрын тухай гэх мэт то­моохон хуулиудыг хэлэл­цүү­лэгт бэлтгэж байна. Эдгээр хуулиуд нь мон­го­лын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц маш ач хол­богдолтой хууль юм.

-Засгийн газрын бүт­цэд өөрчлөлт орж бай­гаа. Ингэснээр танай байнгын хороонд хэ­лэл­цэж байгаа хуулийн хэрэгжилтийг тухайн чиглэл бүрээр нь өөр яамд хариуцана. Тэгэхээр өмнөхөөс илүү олон яамдтай харилцах болох нь?
-Манай байнгын хо­рооны хэлэлцэж буй асууд­лууд нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Байгаль ор­чин, ногоон хөгжлийн яам гэсэн гурван яаманд харьяалагдах болж бай­гаа. Тиймээс эдгээр яамд­тай нягт хамтран ажил­лана. Байгаль орчин, но­гоон хөгжлийн яам гэсэн нэртэй болж байгаа. Үнэ­хээр бид ногоон эдийн засаг, экологийн цэвэр үйлдвэрлэлтэй эдийн за­саг руу тэмүүлж байгаа. Үүнд мэдээж яам, түүнээс гарч буй санал санаа­чил­гыг байнгын хороо дэм­жиж ажиллана.

-Засгийн газрын бү­тэц, бүрэлдэхүүний ту­хай хуулийн хэ­лэл­цүүлэг явагдажбайна. Сөрөг хүчний зүгээс нэр нь яригдаж буй сай­дуудын олонхи УИХ-ын гишүүн байна хэмээн мэдэгдэж байгаа?
-Манай нам үнэм­лэ­хүй ялалт байгуулаагүй. Гэхдээ олонхи болсон. Үнэмлэхүй ялалт бай­гуулсан бол бидэнд эвс­лийн Засгийн газар гэх шаардлага байхгүй бай­лаа. Энэ удаагийн УИХ-д олон намын төлөөлөл багтлаа. Бид өмнө нь МАН-тай хамтарч бай­сан. Харин энэ удаа "Шу­дарга ёс" эвсэлтэй хам­таръя гэсэн. Энэ утгаараа олон улс төрийн төлөө­лөл орсон эрээвэр, ху­раа­вар Засгийн газар болж байна. Тиймээс үүний баталгаа болгож, дөрвөн жилийн хуга­цаанд найдвартай ажил­лахын тулд УИХ-ын ги­шүүн Засгийн газрын ги­шүүн болж байгааг би буруу зүйл гэж бодохгүй байна. Өөрөөр хэлбэл, олон ашиг сонирхлын төвлөрлийн цэгийн ба­тал­гаатай, найдвартай ажиллахын үндэс нь УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд баг­тах явдал. Гэхдээ мэ­дээж гаднаас сайд нарыг авч ажиллуулахад бо­лох­гүй гэх зүйл байхгүй. Энэ нь тухайн намын асуу­дал.
-Энэ удаагийн Зас­гийн газрын яамдын тоог нэмснээр төрийн аппаратыг дан­хайл­га­лаа гэсэн шүүмжлэл гарч байгаа. Үүнд та юу хэлэх вэ?
-Тийм шаардлага бай­на шүү дээ. Бид хөгж­лийнхөө тэсрэлтийн үед ирчихлээ. Ирэх дөрвөн жил, түүний дараахь дөр­вөн жил нь эдийн засгийн асар их тэлэлтийн жилүүд байна. Манай өнөөдрийн төрийн байгууллага нь яг нарийндаа хэлбэл маш маш эмх замбараагүй бай­на. Тэгэхээр яах арга­гүй дээд бүтцийг олон салбартай болгох хэрэг­тэй байгаа юм. Тиймээс жишээлбэл, авто замын асуудал хариуцсан агент­лагийг чиглэлээр нь яам болгох нь зүйтэй юм. Тавдугаар цахилгаан станц, эрчим хүчний асуу­дал ойрын жилүүдэд маш хурцаар тавигдаж байна. Тиймээс энэ чиг­лэлийн яам байх нь зүй­тэй. Гэхдээ энэ бүхэн маань төрийн аппаратыг данхайлгаж байгаа хэрэг огт биш.
Одоогийн бүтцэд 10 гаруй агентлагийг ху­миж, яам дотор нь оруулж байна. Тиймээс яамдын тоо нэмэгдсэн ч төрийн албан хаагчдын тоо хэ­вээр байна гэдгийг хэлэх байна.
-Гурван яамыг "Шу­дарга ёс" эвслийнхэн толгойлно. Эдгээрийн нэг болох Сангийн яамыг МҮАН-ын дарга М.Энхсайханд өгөхөөр болсон гэсэн. Гэвч үүнийг АН-ынхан эсэр­гүү­цэж байгаа тухай мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Дээр хэлсэнчлэн энэ бол тухайн намын л асуу­дал. "Шударга ёс" эвсэл гурван сайдаа гаднаас авах уу гэдэг нь тэдний л дотоод асуудал. Тиймээс бид тохиролцсон зарч­мынхаа дагуу л ажил­лана. "Шударга ёс" эвс­лийнхэн мэдээж нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээ томилох байлгүй дээ. Тэр нь М.Энхсайхан байна уу, өөр хэн байх нь хамаагүй.
-Өнөөдөр (өчигдөр) УИХ-ын чуулган болж, хуулиа баталчихна гэж байсан ч асуудал ший­дэгдээгүй нь ийм хард­лагыг төрүүлж байна л даа?
-Монголын төр төвх­нөж байна. Засгийн газ­раа байгуулж байна. Энэ бол улс төрийн асар их хүнд шат шүү дээ.
Энүүхэндээ гэж хэ­лэхэд "Шударга ёс" эвс­лийнхэн гэж том амбиц­тай хүмүүс байх шиг бай­на. Засгийн газрын бүт­цээ 75:25 гэсэн харь­цаа­гаар толгойлохоор тохи­ролцсон ч зарим хүмүүс нь голоод байгаа сураг­тай байна лээ. Биднийг шахаж шаардаж байгаад ганц, хоёр агентлаг илүү авчих санаатай зүйл л явагдаад байгаа шүү дээ. Гэхдээ цаашид учраа олоод явах байлгүй дээ.
-Хэвлэлүүдээр сайд нарын нэрсийг зарлаж байгаа. Эдгээр нь хэр бодитой таамаглал вэ?
-Өмнөх УИХ дээр ту­хайн салбартаа өөрс­дийн байр сууриа илэр­хийлээд, хүлээн зөвшөө­рөгдсөн л хүмүүс байгаа шүү дээ. Тиймээс яриг­даад байгаа хүмүүс яам­даа аваад явах л хэ­рэгтэй.

-Дэд сайд нарын асуудал хэзээ яригдах бол?
-Засгийн газрыг бү­рэлдсэний дараа тодор­хой болох байх аа. Үүнд горилж байгаа эрхмүүд бий. Мэдээж фракциуд найдвартай шилдэг хү­мүүсээ явуулах байлгүй дээ.
-МАН-ын гишүүд УИХ-аар хэлэлцэж буй асуудалд нөлөөлөх ямар ч эрхгүй бол­чих­сонд юу хэлэх вэ?
-МАН-д туршлагатай улстөрчид олон бий. Гэ­тэл яагаад ийм гэнэн, бүлэггүй болох болтлоо алхам хийсэн юм бол гэж гайхаад л сууж байна.
-МАН бүлэгтэй бо­лохын тулд хуульд өөрч­лөлт оруулах ёстой болно. Гэхдээ тэд хуулиа өргөн барихгүй л байна...
-Өөрчлөлт оруулна гэдэг зүйл ярьж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг хэлье. Нэг намд зориулж, тэдний араншин, дотоод зөрчлөөс болж бүлэггүй болсныг засах гэж хуульд өөрчлөлт оруулна гэдэг маш буруу бөгөөд муу жишиг.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.