2012.06.11

УИХ-ын гишүүн С.Баяр АНУ-д зүрхний хагалгаа хийлгэсэн байна

2012 оны сонгуульд УИХ-ын гишүүн С.Баяр нэр дэвшилгүй үлдсэн нь өчигдрөөс тодорхой боллоо. Учир нь түүний биеийн байдал сүүлийн үед маш муу байжээ. Хоёр жилийн өмнө элэгний эмчилгээ хийлгэсэн түүний зүрх нь муудсан байж. Тиймээс сар гаруйн өмнө АНУ-ыг зорьж уржигдар буюу бямба гаригт зүрхний хагалгаанд орсон байна. Хагалгаа дөрвөн цагийн турш үргэлжилсэн бөгөөд одоо түүний бие нэлээд тэнхрээд байгааг эх сурвалж мэдээллээ. Эх сурвалж цааш нь өгүүлэхдээ "Ихээхэн хүнд хагалгаа болсон. Түүний биеийн байдал хэвийн байгаа" гэдэг мэдээллийг өгсөн юм. Яг одоогийн байдлаар түүнийг зүрхээ солиулсан уу, зүрхний ховдол солих мэс ажилбар хийлгэсэн үү гэдгийг мэдэх боломжгүй байна. Хэзээ эх орондоо ирэх нь бүр тодорхойгүй байгаа. Ямартаа ч зүрхний мэс ажилбарт ороод хагалгаа амжилттай болжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.