2012.05.28

Нийслэлээс иргэдэд өмчлөх газрыг зарлалаа

Манай улс Газрын тухай хуулийг 2002 онд баталж, 2003 оны таван сарын нэгнээс өрх бүр газар өмчлөх эрхтэй болсон. Харин 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулан Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх эрх нээгдсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс арван жилийн хугацаанд Монгол Улсын нийт хүн амын 9.9 хувь нь газраа өмчилж авсан байна. Саяхан УИХ-аас газар өмчлүүлэх хугацааг 2018 оны тавдугаар сарын нэгнийг хүртэл сунгах хууль баталсан билээ. 

Өнгөрсөн бямба гаригт болсон Нийслэлийн нээлттэй өдөрлөгийн үеэр Нийслэлийн газрын албанаас иргэдэд өмчлөх газрыг танилцууллаа. Энэ онд Нийслэлийн хэмжээнд СХД-ийн 21- хороо Дэлгэр булгийн аманд 100.0 га, Хан-уул дүүргийн 12-хороонд 80.0 га, БЗД-ийн 20-р хороо Шар хоолойд 31.0 га, Гүнжийн хоолойд 24.5 га, Налайх дүүргийн 5-р хороо Элстэйд 80.0 га газрыг тус тус өмчлүүлэхээр болсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.